Газрыг байраар солих алхам Нисэхээс эхэлнэ

0

Газрыг байраар солих алхам Нисэхээс эхэлнэ

 Улсын хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар ойролцоогоор 32 мянган орон сууц борлуулагдаагүй байна.Борлогдоогүй орон сууцны талаас илүү нь 100 ам.метрээс дээш талбайтай байгаа аж. Тэр байтугай Төрийн орон сууцны корпорацийн шугамаар 300 тэрбум төгрөг гаргаж, "Буянт-Ухаа” 1, 2 хороолол болон аймаг орон нутагт барьсан барилгуудаас ч борлогдоогүй орон сууц байна. Тиймээс Барилга, хот байгуулалтын яамнаас эдгээр борлогдохгүй байгаа орон сууцны "эзнийг нь олж”  асуудлыг шийдэхээр болжээ.

Борлогдоогүй орон сууцыг газраар солино

"Тухайлбал, "Буянт-Ухаа” хороололд борлогдоогүй түрээсийн орон сууц байна. Нийт 200 орчим байр байгаа юм билээ. Гэхдээ дандаа 69 ба 98 ам.метр бүхий гурван өрөө орон сууцнууд үлдсэн. Яагаад үлдчихэв гэвэл, анх түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхдээ 30-50 ам.метр орон сууц түрээслэх боломжтой гэсэн журамтай. Тиймээс том талбайтай орон сууцнууд нь үлдчихсэн байна. Удахгүй энэ заалтыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Уг нь том талбайтай гурван өрөө орон сууцыг түрээслээд амьдрах боломжтой айл зөндөө бий.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хотын захиргаатай хамтран ажиллахаар ярилцаж байна. Нэгэнт борлогдохгүй байгаа орон сууцыг хашаа байшингаар солих бололцоог нээж өгье. Одоохондоо Нийслэлийн Засаг даргатай нарийвчлан ярилцаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна. Ер нь бол нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр барьсан орон сууцанд иргэдийг оруулахдаа сугалаа сугалуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ямартай ч "Буянт-Ухаа”-гийн борлогдоогүй гурван өрөө орон сууцыг хашаа байшингаар солихыг иргэдэд санал болгоно” хэмээн Г.Мөнхбаяр сайд өнгөрсөн арваннэгдүгээр сард ярьж байжээ.

 Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хугацаа заасныг болиулсан аж.

Тэгвэл, ийнхүү борлогдохгүй байгаа гурван өрөө орон сууцнуудыг хашаа байшингаар солих асуудал салбарын яам, Нийслэлийн удирдлагуудын төвшинд яригдсан байна.  Үүний дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн өргөтгөсөн хуралдаанаар гэр хорооллын газрыг байраар солих журмын тухай хэлэлцэж саналуудаа нэгтгэжээ.

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед нэгэнт баригдаад ашиглалтад орсон орон сууцыг газраар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах зөв хувилбар гэж талууд үзсэн байна. Уг журамд, гэр хорооллын газрын байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой тусгаж өгөх юм байна.

Эхний ээлжинд Нисэхийн гэр хорооллын айлуудаас "Буянт-Ухаа” хорооллын байранд оруулах тухай яригдаж байгаа юм байна. Гэхдээ зөвхөн Нисэхийн гэр хорооллын айлуудыг хамруулахаас гадна өөр байршлуудыг хамруулах уу гэдэг нь өргөтгөсөн хуралдаанаар ярианы сэдэв болжээ. Нийслэлийн зүгээс Нисэхийн гэр хорооллын газрыг чөлөөлснөөр орон сууц барих газар бий болно гэж үзэж байгаа юм байна.

Түрээсийн байрны хэмжээг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн ач холбогдолтой

Засгийн газраас санхүүжүүлэн барьсан байр буюу тухайлбал "Буянт-Ухаа” хорооллын түрээсийн талбайг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар мөн гаргаад байна. Ийнхүү түрээсийн орон сууцны хэмжээг нэмэгдүүлж өгсөн нь маш зөв шийдэл болсон гэнэ.

Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хугацаа заасныг болиулсан аж.

Учир нь  түрээсийн байран дээр тодорхой хязгаар тавихгүй болохоор иргэдэд ч бас нээлттэй сонголт үүсч байгаа ажээ. Байрны борлуулалт нэгэнт муу байгаа учраас том талбайтай байрыг газраар солихоос гадна түрээслээд явах нь зүйтэй гэсэн саналыг Барилга хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанаар оруулсан нь энэ юм.

Түрээсийн орон сууцыг хэсэг хугацааны дараа ипотекийн зээлд хамруулж оршин суугчийг эзэмшигч болгох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ одоогоор түрээсийн орон сууцны хүртээмж бага байгаа тул хэсэг хугацааны дараа тодорхой хэсгийг зээлд хамруулах юм байна. Нийслэлийн хэмжээнд 3000, орон нутагт 1400 орчим түрээсийн орон сууц байгаа юм.

Анх хэрэгжиж эхлэхэд олон иргэн хамрагдахаар өргөдлөө гаргаж байсан түрээсийн орон сууцны хөтөлбөрт орж байгаа бас нэг өөрчлөлт бол таван жил байсан хугацааг байхгүй болгож байна. Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хугацаа заасныг болиулсан аж. Түрээсээр амьдрах хугацааг заагаад өгчихөөр иргэд тухайн амьдарч буй орон сууцандаа өөриймсөг сэтгэлээр хандахгүй байх тал гарч байгаа тул ийнхүү өөрчилжээ.

Эх сурвалж: eagle.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.