Уулын явган болон дугуйн аялалд явахад та бэлэн үү?
Сүүлийн жилүүдэд манай улсын залуус уулын явган аялал, дугуйн аяллуудыг ихээхэн сонирхон аялдаг болсон. Гэсэн хэдий ч уулын аялал хийхэд зөв техник, дадал туршлагыг эзэмшээгүйгээс бэртэл гэмтэл авах нь залуусын дунд элбэг байгаа юм. Тиймээс залууст хэрхэн уулын дугуйн болон явган аяллыг хийх, ямар арга техникийг эзэмшсэн байх ёстой байдаг, үүргэвчиндээ юу авч явах хэрэгтэй, уулын аялал хийхийн давуу тал зэргийг таниулах зорилгоор МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв хамтран "Ухаан Нэмье” аяны хүрээнд "Та аялалд бэлэн үү?” цуврал практик лекцийг зохион байгуулж байгаа юм. Аялал 5-р сарын 13-ны өдөр 9 цагт Зайсангийн эцсийн буудал дээр цуглан Богд уул руу хөдөлнө. Аялагчид 9 цаг 30 минутаас 14 цаг хүртэл Зайсан-Богдхан уул-Дугуй цагаан оргил-Зайсан гэсэн маршрутын дагуу аялах юм. Явган аялал болон уулын аяллын хийх хүмүүс хоёр чиглэлд хуваагдан явж, уулын оргилд уулзах болно. АяллыгUB HIKINGклубийн гишүүн Р.Бямбадорж, "Оргил дугуйн клуб”-ийн үүсгэн байгуулагч Х.Наранбаатар нар удирдан явуулах болно.
Аяллын үеэр залууст явган болон дугуйн аяллын талаар мэдээлэл өгөх, аялалд авч явах шаардлагатай зүйлс, дугуйн аялал хийхэд анхаарах зүйл, аялахын давуу тал зэрэг сэдвээр ярилцаж, залуус хүссэн асуултдаа хариулт авах боломжтой.
Мэргэжлийн хүнтэй уулын явган болон дугуйн аялалд хамрагдахыг хүссэн залуус тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслах, малгай, бээлий, өөрт хэрэгтэй эмийн хэрэгслээ авч явах, нэг өдрийн хоол болон нэг хүн 1 литр ус бэлдэж ирэх, тод өнгийн хувцас, үнэртэй ус, малгай өмсөх, хоёр мөрөндөө үүрдэг үүргэвч үүрэх шаардлагатай юм.
Аялалд оролцох хүсэлтэй залуус Монголын Залуучуудын Холбооны фэйсбүүк хуудаснаас болон 80131331, 99015186 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Аялалд хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй юм.
Сэтгэгдэл байхгүй байна.