О.Баасанхүүд нэр дэвших нууцхан хүсэл байв уу

0

МАХН ганц олдсон квотоо үхүүлчихгүйн тулд яаралтай хуралдаж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны 00.00 цагаас өмнө С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болж материалыг нь Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ.

 


Гэхдээ МАХН-ын яаран гаргасан шийдвэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд таалагдсангүй. Тиймээс "Намаас гарна” гэдгээ ч илэрхийлээд амжлаа. Зарим нь түүнийг эсрэг намууддаа худалдагдлаа, эсвэл "нам нь түүнийг тоохгүй байгаа учраас гомдоллож байна” гэгчлэнгээр тайлбарлаж байна.


О.Баасанхүү МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болгосон "мундаг хүн” л дээ. Гэхдээ түүнийг ийм мундаг хүн болоход даргынх нь оймс ч чухал үүрэгтэй гэдгийг умартаж болохгүй. Харин мань хүн өөрийн сайнаар УИХ-д ганц суудал авчихсан юм шиг пээдэлзэж явна.

 

 

СЕХ "өмнө нь ял шийтгүүлж байсан, эх орондоо сүүлийн таван жил тогтвортиой амьдраагүй гэдэг шалтгаанаар Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх боломжгүй” гэж үзчихсэн. Тэгэхээр МАХН-д байгаа эрхийг ашиглахын тулд хэн нэгнийг нэр дэвшүүлэх л шаардлагатай. Гэвч МАХН-д нөгөө намуудаас нэр дэвшсэн хүмүүстэй өрсөлдөх чадвартай хүн даанч алга. Тиймээс л лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр цаг тулсан үед С.Ганбаатараас өөр сонголт олдсонгүй.


Гэхдээ энэ нь МАХН-ын хэсэг хүмүүсийн л санал. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өөр бодол байж. Тэрээр "хуульч С.Нарангэрэл гээд мундаг хүмүүс байхад өөр намаас орж ирсэн хүнийг нэр дэвшүүллээ” гэж бухимдлаа илэрхийлсэн. С.Нарангэрэл мундагаа мундаг. УИХ-ын гишүүнээр ажиллаж, үндсэн хуулийг батлалцаж явсан туршлагатай улс төрч, хуульч. Гэвч ард түмэндээ үнэлэгдэж, М.Энхболд, Х.Баттулга нартай өрсөлдөхүйц чадамж байхгүй гэж харж байгаа.

 

Тэгвэл С.Нарангэрэлээс өөр МАХН-д нэр дэвших боломжтой хэн байна вэ. Санал хуваах зорилгогүй, яг өрсөлдөж ялалт байгуулна гэсэн итгэл үнэмшилтэй хүн байна уу гээд хайхаар хүн олдохгүй л байна. Эсвэл О.Баасанхүү өөрөө нэр дэвших сонирхолтой байсан юм болов уу. Уг нь нас, гарал угсаа, ял шийтгэлгүй, Монголдоо байсан гээд шаардлага шалгуурыг хангаж байна л даа. Тэгэхээр Эрдэнэтээс нэг суудал авч чадсан гишүүн Монголоос нэг суудал авч чадна гэж бардсан юм болов уу. Цааш чин хүсэл нь энэ байсан болохоор л С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэнд дургүйцэж, намын гишүүнчлэлээсээ татгалзах хүртлээ гомдоллож яваа байж магадгүй л юм.

 

 

А.Аюуш

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex