ӨВДӨГ ШОРООДООД ӨНДИЙЖ АМЖААГҮЙ ТЭД ХОЛ ДАВХИХ УУ

0

 Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд өчигдөр зарлав.  Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өндөр шаард­лагад нийцэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийт тэднийг аль хэдийнэ адил төстэй байдлаар нь тохуурхаж сууна. Тэднийг эц­гийнх нь нэрээр бус харь тодотголоор нь дууддаг жишигтэй. 


Тухайлбал, нэг нь "Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь "Женко” Х.Баттулга. Ийм нэр зүүх болсон түүхийг эргэн сөхвөл, Х.Баттулга алдарт "Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны ком­паниа "Женко” гэж нэрлэсэн байдаг. Харин С.Ганбаатар дорнын соёлын нэг хэсэг болох "Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлж, нутагшуулсан. Тэдний адил тал үүгээр ч дуусахгүй. Хоёу­лаа Баянхонгор айм­гийнх бөгөөд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан ч мөн л хоёулаа тойрогтоо "өвдөг шороодсон” удаатай. Үүгээр ч зогсохгүй намын угшлаа сольсноороо хүртэл ижилхэн.  Улс төрийн хүрээнд угшлаа солих нь тийм ч бахархах үйлдэл биш баймаар. Гэтэл Х.Баттулга Эх орон намаас гарч АН-д элссэн бол С.Ганбаатар ХҮН-аас "нүүр бууруулж” МАХН-д шургасан. Энэ мэтээр тэдний нийгэмд бүрдүүлсэн дүр төрх, имиж, байр суурь нь улстөрч гэдэг талаас илүүтэй спорт, бизнес, иргэний хөдөлгөөнтэй холбоотой. Товч­хондоо, нэг нь "Фэнг шү”-гээр, нөгөө нь бизнесээр олонд танил болсон.  Энэ мэт адил хийгээд ялгаатай тал тэднийг нэг зоосны хоёр тал гэдгийг илтгэж буй. 

Харин боловсролын хувьд бага зэрэг зөрүүтэй байж магад. Нэг нь наймдугаар анги төгссөн, нөгөө нь гадаад дотоодын гурван ч их сургуульд "сурч байсан” гэж намтартаа бичсэн байдаг. Гэхдээ үүнээсээ болж хуурамч дипломтой, боловсролгүй хэмээн УИХ-ын танхимд чичлүүлсэн түүхтэй.

Юутай ч 2013 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар МАН бөх хүн нэр дэвшүүллээ гэж баалж байсан бол АН-ынхан энэ удаа бөх хүн нэр дэвшүүлчихэв.Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа болон шадар дотныхоо хэн нэгийг биш нэгэн цагт УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж явсан С.Ганбаатарыг өөрийнхөө оронд шатрын хөлөг дээр түлхлээ.Уг нь МАХН-ынхан Н.Энхбаяраас өөр сонголт байхгүй гэдгээ мэдэгдсэн.Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахаас ганцхан өдрийн өмнө хуралдаж, С.Ганбаатарыг гаргаж ирэв."Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгч болсон хэрэг.Тиймээс ч түүнийг МАХН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэх болов.МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон УИХ-ын гишүүн О.Баасанхүү аль хэдийнэ дургүйцлээ илэрхийлж, өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй гэж мэдэгдээд амжсан.Өөр намаас ирсэн хэмээн дургүйцэх болсон нь учиртай.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Ганбаатар дөнгөж хоёрхон хоногийн өмнө МАХН-д албан ёсоор элссэн аж.Тэгэхээр дургүйцэх нь аргагүй. Түүнчлэн хэрэв  ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ам гарлаа”.  "Гараа сайн бол бариа сайн” гэдэг үг бий. Гараанаас хөдөлж эхлээгүй байж  би, чи гээд хагаралдаж буй намын "сойсон” хүн хаа хүртэл давхих бол. Сунгааны дундаас цуцаж, эргээд ХҮН руугаа явчихвий дээ.

Ямартай ч, өнгөрсөн оны сонгуулиар өвдөг шороодсон тэд шороогоо ч гөвж амжаагүй байхад нь Ерөнхийлөгчийн сонгуульд сойж орхив.Төрийн тэргүүнд тавих шаардлага, босго, шалгуур өндөр.Хэн дуртай нь хүч үзээд байдаггүй.Сумын наадамд түрүүлж чадаагүй бөх улсын наадамд барилдах гэж байгаатай л адил.

С.Юмсүрэн 
"Монголын Үнэн" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex