Амжилтанд нөлөөлөх оюун санааны 7 саад

2

 

1. Ядуу сэтгэлгээ

"Агуу бүхнийг бодож, хязгааргүй бүхнийг сэтгэж чадахгүй бол аар саар зүйлсээс агуу том бүхнийг золиослох болно.” – Алан Уаяс (Alan Weiss)

Хэрвээ бид алхам тутамд анхаарлаа сарниулаад байвал, яаж тэрхүү амжилтын  өндөрлөгт хүрэх билээ? Иймээс одооноос эхлэн урагш давших шийдвэртэй алхмыг хийгээрэй.

2. Эргэлзээ

"Гагцхүү тунгаан бодох бус, үйл хөдлөл хийснээр та айдсаа даван туулах болно.” –  В.Клэмэнт Стоун (W.Clement Stone)

Эргэлзэл тээнэгэлзлээр тархиа дүүргэсний улмаас,  бидний бодолд  айдас давамгайлдаг байна. Та нэг мөсөн төгс зүйл хийхээр эргэлзэж тээнэгэлзэж суулгүйгээр алхам алхмаар зорилго руугаа тэмүүлээрэй.

"Санаж явбал бүтнэ

Сажилж явбал хүрнэ” гэдэг шүү дээ.

3. Ирээдүйд гаргах алдаа, бүтэлгүйтэл

"Огт алдаа гаргалгүй амьдарна гэдэг үг, үйлдэл бүрдээ хэт хаширлахгүй л бол боломжгүй зүйл юм. Харин тийм амьдралыг ямар амьдрал гэх вэ дээ?” – Ж.К.Роувлинг (J.K.Rowling)

Нэгэнт алдаа эндэгдэл, бүтэлгүйтэлгүйгээр амьдрах боломжгүйгээс цааш, хамгийн гол нь бүдэрсэн газраасаа босоод, өвдгөө гөвөөд ирээдүйд дахин бүдрэхгүй байхыг л хичээгээрэй.

4. Судалгаа, мэдээлэлгүйгээр шийдвэр гаргах

"Экономикс  хаа сайгүй байдаг бөгөөд таныг илүү сайн шийдвэр гаргах, аз жаргалтай амьдрахад туслахад хэзээд бэлхэн байдаг.” –  Тайлэр Коуэн (Tyler Cowen)

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР шийдвэр гаргах нь АЮУЛД хүргэдэг бол СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛГҮЙГЭЭР шийдвэр гаргах нь МӨХӨЛД хүргэдэг байна. Иймээс  аливаа томоохон шийдвэрийг гаргахдаа хөдөлшгүй баримт нотолгоо, мэдээ мэдээлэл дээр үндэслэж байгаарай.

5. Үл ойлгогдох, бүрсгэр бодол санаа

"Санаа сохор бол нүд сохор” – Марк Твайн (Mark Twain)

Хүссэн газартаа хүрэхийн тулд та бодол санаагаа цэгцэлж, саруул тунгалаг ухаантайгаар урагш тэмүүлээрэй.

6. Нарийн ээдрээтэй тооцоолол

"Бүтцийн энгийн байдлаас тунгалаг тод байдал бий болдог.” – Брэндон Бурчард (Brendon Burchard)

Бид бага багаар хурдан хугацаанд ахихыг эрмэлзэхийн оронд, туйлын сайн шийдвэрт хүрэхийн тулд маш их хугацаа зарцуулдаг.  Зарим тохиолдолд зүгээр л найзаасаа асуугаад түргэн хугацаанд шийдчихэж болох зүйл дээр, бүхэл бүтэн хороог хуралдуулах ч үе байдаг. Хэт их тооцоолол нь үйл явцыг нүсэр болгохоос цаашгүй. Иймээс та өөрөөсөө:

"Эцсийн үр дүнд хүрэх хамгийн оновчтой хэрнээ, хурдан арга юу билээ?” гэж асуугаад үзээрэй.

7. Ов мэх, булхайцахыг хөхиүлэн дэмжих

"Таны бодол санаа юугаар дүүрэн байна, тэрхүү зүйл биелэлээ олох болно.” – Напалеон Хилл (Napeleon Hill)

Ов мэхээр амжилтанд хүрэх нь богино хугацаанд байж болох ч, урт хугацааны насгүй байдаг билээ.

Эх сурвалж:entrepreneur.com

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

marina jewelry sterling silver and gold plated cable jerusalem cross necklace http://www.canberrarunner.com/speculator_normal/china-imitation-pearl-necklace-f
or-girls mikimoto pearl necklace m charm 7.0mm 7.3mm k18 clasp akoya pearl choker mikimoto 18 k gold http://www.canberrarunner.com/stand_sexton/hip-hop-14k-gold-bling-money-emoji-aa
a-micro-pave-pendant-chain-necklace gatsby dressing for the roaring twenties http://www.canberrarunner.com/sunriselake_newcreek/pen-case-type-glasses-case-ur
ethane-semi-hardware-case-with-the-carabiner-hook jennifer meyer jewelry 18k gold grandma necklace shopbop http://www.canberrarunner.com/susitna_melbeta/my-hello-kitty-duck-tape-pony-my-c
rafts-and-family-fun
vintage mercury dime cuff links brooks brothers http://www.th855.com/fisher_catahoula/vintage-mercury-dime-cuff-links-brooks-bro
thers

: XRumerTest

Hello. And Bye.