Алдаатай хэвлэгдсэн Төрийн далбааг яаралтай хураая

863

dalbaa

Төрийн далбааг санаатай буюу санамсаргүй алдаатайгаар олшруулан зарж байгаагаас болж утга, бэлгэдлийн алдаатай далбаа бүхий автомашин наадмын өмнөх өдрүүдээс эхлэн харагдах болсон. Гэвч энэ талаар хэнтэй ч хариуцлага тооцож хяналт тавих арга хэмжээ авсангүй. Баяр наадмын өдрүүдэд хотын  төв гудамжинд, төв цэнгэлдэх, Хүй долоон худаг гээд наадамчид олноор цугладаг бүхий л газруудад Төрийн далбааг зарж байна.

 Монгол бахархал, омогшлыг Үндэсний их баяр наадмынхаа үеэр сэргээх гэсэн олон нийтийн сэтгэлзүй дээр тоглолт хийж ашиг хонжоо олох гэсэн тэр хүмүүсийг буруутгах аргагүй ч хяналт тавих ёстой байгууллага ажлаа хийхгүй байгааг зөвтгөх боломжгүй. Тухайлбал бараг бүтэн долоо хоногийн турш Төрийн далбааг гар дээрээс худалдан зарсан, тэдгээрийн дотор соёмбо дээрх хос загасыг нар буруу эргүүлж зурсан, эсвэл загасны оронд том шар дугуй дүрс ч байв.

 Мөн Төрийн далбааны хэмжээг алдаатай зурж, хэвлэсэн, "үйлдвэрлэсэн”,  монгол орны газрын зургийг дур  мэдэн дүрсэлсэн, соёмбын дээд хэсэгт байрладаг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг бэлгэдсэн галын гурван дөлийн оронд хонхон цэцэг дүрсэлсэн гэхчлэн  олон алдаа харагдсан.

 Өнгөрсөн жил ийм алдаатай хэвлэн үйлдвэрлэж борлуулж байсан  олон зуун далбааг хураасан гэж мэдээлсэн ч энэ удаад давтагдаж буй нь хариуцлага сул байгаатай холбоотой болов уу. Тухайлбал 20 мянган төгрөгөөр торгуулсан ч 200 мянган төгрөгийн ашиг олоод байгаа бол төдийлөн хаширч хууль мөрдөхийг хичээхгүй л болов уу.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны зургадугаар сарын 13-нд уриалга гаргасан. Харин хяналт тавих эрх бүхий бусад газраас энэ талаар даацтай шийдвэр гаргаагүй байна. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд "Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно” гэж заасан. Мөн уг хуулийн 27 дугаар зүйлд дээрх заалтыг зөрсөн иргэнд 5000 – 10000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-75000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэжээ.

Уг хуулийн 27.2-т  Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрсэлсэн, эсхүл Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнийг 10000-25000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.Харин 27.3-т Торгох шийтгэлийг шүүгч, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.

Мөн энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хилийн цэргийг удирдах газар хэрэгжүүлнэ.Тиймээс одоо худалдаалж байгаа болон автомашин дээр намируулаад байгаа алдаатай хэвлэгдсэн Төрийн далбааны дүрсийг яаралтай хураан авах, худалдаалахыг хориглох арга хэмжээг яаравчлан авахыг сануулж байна.

C.Чулуун

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

863 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex