Хөгжмийн зохиолчдоос хамгийн ариун цагаан хүн тэнгэрээс аваад ир гэвэл, Э.Чойдог, Г.Дарамзагд хоёр /бичлэг/

9

 "Дэндэвийн Пүрэвдорж гуай нийгмээ сөрж туурвисан хүн” гэж яруу найрагч Ц.Хуланг хэлэхэд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Сөрсөн гэхээсээ илүүтэй, тухайн цаг үедээ багтахгүй хальж явсан хүн юм” гэж "дийлэв”. Д.Пүрэвдорж гуай ойгүй олон дуутайнхаа нэлээдийг Гончигдамбын Дарамзагд гэж гениальный (Жа абугайн хэлснээр) хөгжмийн зохиолчтой нийлж хийжээ. "Орчлонд би азтай төржээ” гэдгээс авахуулаад. "Аваргууд бол жин жингээрээ явдаг юм байна лээ. Би бол Д.Пүрэвдорж гуайд жижигдээд жин таараагүй. Бүр сүүлд "Арвайн тал” гэдэг шүлгэнд нь ая хийгээд сонсгох гэхнээ айсаар яваад амьд сэрүүнд нь чадаагүй” гэнэ ээ, Жа аварга. Аа Г.Дарамзагд гуайн бүтээсэн дуу бол бүр ойгүй ажээ. "Өргөн Сэлэнгэ” гэж агуу дуунаас авахуулаад. Адгийн наад зах нь л, миний муу аавын ганц мэддэг "Болзоо” (Сарьдаг өндрийн оройгоор сайхан яргуй цэнхэртээд...) гэж дуу ардынх шиг санагддаг байсан чинь Г.Дарамзагд гуайн нэг шедевр юм байна. Ер нь бол 400 гаруй дуу зохиосон хүн гэдэг. Москвагийн консерваторийн найрал дууны удирдаачийн ангийг Монголоос Д.Лувсаншарав, Г.Дарамзагд гэж хоёр хүн л дүүргэжээ. "Г.Дарамзагдын өөр өөр дуу нь өөрийнх нь биш мэт, хоорондоо давтагддаггүй, шал ондоо хүн зохиосон юм шиг байдаг. Дуун дээр хаашаа ч хөлбөрч, юу ч бүтээж болно гэдгийг харуулсан” гэж Жа маэстро бахтай ярив. Түүний үзсэнээр энэ их зохиолч нэгэнтээ Дуурийн театрт үүдний жижүүр хийгээд сууж байсан гэнэ. Сэлэнгэ их мөрний тухай аварга дуу зохиосон энэ хүн 49 насныхаа жил дээр Сэлэнгэ мөрөнд хальжээ. "Монголын хөгжмийн зохиолчдоос хүнийхээ хувьд хамгийн ариун цагаан хүн тэнгэрээс аваад ир гэвэл Э.Чойдог, Г.Дарамзагд хоёрыг хөтлөөд туулаа!” гэж дуу алдвай, Жанцанноровтон. 

 

"Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” гэж, нэг ийм хоёр хүн суугаад, ийм хүмүүсийн тухай, ийм ийм юм ярьдаг, ийм дуу сонсгож, ийм үүх түүх хүүрнэдэг нэвтрүүлэг бий. Миний л хувьд, Үндэсний телевизийн элдэв шалдав юмнуудаас илүүтэй, бүтнээр нь үздэг ганцхан нэвтрүүлэг маань. Сэдэв нь сонирхолтой, тов тодорхой, баялаг; ярих хүмүүс нь юмаа мэддэг, уянгалаад хадуураад байхгүй, хэмжээтэй; хийц нь жигдхэн, цэвэрхэн, хөнгөхөн. Би л лав эхнээс нь дуустал үздэг. Үнэн ганган контент доо. Энийг нэгтгээд CD энэ тэр гаргадаг болоосой, хэзээ хойно үзсэн ч уйдахгүй ажгуу. Үзээгүй хүн байвал нэг сонирхоотхоорой, лав миний хойноос орох вий.

 

Эх сурвалж:tonshuul.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

9 сэтгэгдэл
:

vintage snap on torqometer model te 12 0.99 picclick http://www.lome7.com/sandylake_slaughters/big-sister-charm-necklace mens fossil the commuter stainless steel link band watch http://www.lome7.com/sewaren_redway/unior-long-model-1.5-10mm-allen-key-set powerbuilt metric 3 8 drive socket set with 12 point deep and standard sockets http://www.lome7.com/shield_newnan/infinity-aluminum-20-carry-on-luggage-black mens rotor two tone gold plated cufflinks http://www.lome7.com/slayden_imperial/dallas-cowboys-preseason-stock-report-dall
as-sports-fanatic
egyptian jewelry 30.00 picclick http://www.mr-movies.com/aguasclaras_hollymead/egyptian-jewelry-30.00-picclick

:

http://www.dussokagimiz.com/guide/geox-u-silmor-b-cuir-chaussures-%c3%a0-lacets-
noir-automne-hiver-2018-cousu-goodyeargeox u silmor b cuir chaussures 脿 lacets noir automne hiver 2018 cousu goodyear
comment porter une robe en dentelle orange 18 tenues http://www.campuscapacitacionit.com/connection/comment-porter-une-robe-en-dentel
le-orange-18-tenues

:

http://www.emdadpaytakht.com/depth/freed-after-claiming-he-did-not-steal-sports-
bag-newsbookfreed after claiming he did not steal sports bag newsbook
veste officier imitation daim camel manches longues http://www.z-tripper.com/nylon/veste-officier-imitation-daim-camel-manches-longu
es

:

http://www.sublimegospel.com/rule/fiamma-grape-python-handbagexplore-thefiamma-a
t-www.ferragamo-fiammafiamma grape python handbagexplore thefiamma at www.ferragamo fiamma
joli pull femme espace perle http://www.halwadaagnews.com/clae/joli-pull-femme-espace-perle

:

Жанцанноров гуай бусдын тухай маш оновчтой сайхан тодорхойлолт өгдөг шүү, Д.Пүрэвдорж гуай Дарамзагд гуай хоёр яах аргагүй хальсан билэг танхай авьчастнууд гэдэгтэй хэн маргах юм бэ, Жа симфони зохиогоогүй байж болно зохиох ч албагүй Сэвтээ нь үгүй сэтгэл, Байн байн санаа алдахад, Тогосын цагаа овоо, Мандухай, Мөнх тэнгэрийн хүчин дор, Би чамд хайртай киноны хөгжмүүд, Цагаан суварга байхад л хангалттай бус уу, бүү атаарх

:

Тийм хүн гэж байдаггүй юм. Бурахад бас хэмжээ бий шүү дээ. Тэнгэрлэг монгол Жа абугайд ч энэ бас хамаарна. Дуугүй сонсоод байхаар ам нь халаад яваад өгдөг хүмүүс бий. Жа тийм л хүн юм даа. Жагийн туурвисан ганц гайгүй симфони бий юу тэгэж ярьвал. Чадалтай, хийсэн юмтай хүн тэгэж хамаагүй бурдаггүй юм шүү дээ. Бусдыг хүндэтгэж, бусдыгаа сонсож, бусдыг яриулдаг. Эргэн тойронд чинь тийм хүмүүс байна. Урлаг ойлгохгүй хагас нүүдэлчин монголчуудад зохиосон 2 киноны хөгжим чинь таалагдсан байж болно. Гэхдээ энэ чинь тийм хадсан үнэлэмж биш шүү дээ. Юунд тэгэж байдгиймдээ? Дутуу мэдлэгээс цатгалан авир төрдөг. Цатгалан авир нь дээрэнгүй зан буюу омог сэтгэлийг төрүүлдэг. Бий хэлээгүй шүү.

:

Ih shn oilgomjtoi huuruldsun bas medmeer zuil ihtei newtruuleg bolson bn lee Amjilt

:

"Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлэг аль сувгаар гардаг вэ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex