Хилийн боомтууд маргааш амарна
Энэ сарын 30-нд буюу маргааш БНХАУ-ын "Луут завины баяр” тохиож байгаатай холбоотойгоор Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд амарна. Мөн ирэх пүрэв гарагт буюу зургаадугаар сарын 1-нд "Хүүхдийн баяр”-ын өдрөөр амрах юм байна.
Тус өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
Сэтгэгдэл байхгүй байна.