Монгол, Хятадын хилийн боомтууд маргааш амарна
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд маргааш амрах юм байна.
Учир нь БНХАУ-д "Луут завины баяр” тохиож байгаа аж. Харин зургадугаар сарын 10-ны баасан гаригаас хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.
Тэгвэл энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.