Монгол Улсын агаарын орон зайгаар дайран өнгөрөх онгоцны тоо нэмэгдэнэ

0

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ХБНГУ-ын Лайпциг хотод зохион байгуулагдаж буй "Олон улсын тээврийн форум"-д оролцож байна. Энэхүү форумын үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяо Пэн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болон Бээжин хотод өнгөрсөн сард зохион байгуулсан "Бүс ба зам" чуулганаар хэлэлцсэн асуудлууд зэрэг хамтран шийдвэрлэх олон чухал асуудлаар санал солилцов.

Сайд Д.Ганбат уулзалтын эхэнд БНХАУ-ын санаачлан зохион байгуулсан "Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг Хятадын тал амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж, олон талт хамтын ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв. Тэрээр "Бүс ба зам” санаачилга болон Оросын Евразийн эдийн засгийн холбоог Монголын талын дэвшүүлсэн "Хөгжлийн зам" хөтөлбөртэй уялдуулах мөн Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан гурван улсыг холбох тээврийн сүлжээ, худалдааг хөгжүүлэх төслүүдийг яаралтай эхлүүлж идэвхтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн яам нь энэхүү хөтөлбөрийн жагсаалтад орсон Зүүн коридорын эхний хэсэг болох Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын болон Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замыг хэсэгчлэн шинэчлэх хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлэх талаараа сайд Д.Ганбат дуулгалаа. 

Мөн БНХАУ-ын дарга Си Жинь пин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон нь харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, хоёр улсын тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарт чухал баримт бичгүүдийг байгуулах боломж бүрдсэнийг тэрээр онцлов.
Зам, тээврийн хөгжлийн яам хилийн боомтуудын холболтын цэгийн асуудлаар Хятадын талтай үе шаттайгаар олон уулзалт зохион байгуулсны үндсэн дээр хоёр тал тохиролцоонд хүрч чадсан. Иймд 2004 оны Монгол, Хятадын хилийн боомтын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ингэснээр Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар төмөр замын бүтээн байгуулалтууд, автотээврийн харилцаа улам өргөжих, хууль эрхзүйн хувьд баталгаажих боломжтой гэдгийг хэллээ. 

БНХАУ-ын агаарын тээврийн дотоодын нислэгийг Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх асуудал шийдэгдэж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд шинэ дэвшил болсон. Цаашид хоёр улсын агаарын орон зайн ашиглалтыг улам сайжруулах хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн тоо, хоёр улсын хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах тал дээр сайд нар санал нэгдсэн юм. 

Уулзалтын үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шао мин хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд энэ нь Монгол, Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтойг онцоллоо.


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex