“ЖЕМ ХУЖИРТ” КОМПАНИ 3000 ХҮҮХДЭД АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭЛЭЭ
Монгол хүн бүр эрүүл байг уриатай "ЖЕМ ХУЖИРТ” ХХК Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 3000 гаруй хүүхдэд өөрсдийн брэнд бүтээгдэхүүн болох БАЙГАЛИЙН ЭРДЭСТ ХУЖИРТ усаа үнэгүй тарааж баярын мэнд хүргэсэн юм. ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ АЗ ЖАРГАЛТАЙ байг уриан дор зохион байгуулсан энэ арга хэмжээний үеэр хүүхдүүдийн хэзээний танил Бугандай өөрийн найзуудтайгаа үзүүлбэр тоглолт толилуулж, хүүхдүүдтэй хамт зураг даруулж баяр дээр нь баяр нэмсэн аз жаргал түгээсэн үйл явдал боллоо.
Монголын №1 Байгалийн эрдэст Хужирт ус нь бүх насны хүмүүсийн хэрэглээ бөгөөд хүүхдүүд маань байгалийн эрдэст усыг хэрэглэж сурах нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд эрүүл саруул өсөж торних эх үндэс юм.
Монголын мянга мянган хүүхэд бүр эрүүл аз жаргалтай байх болтугай