Галын улмаас хотын төвөөр тогны хязгаарлалт хийжээ
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн өндрийн дэд станцад өчигдөр орой гал гарсны улмаас Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим газарт цахилгааны хязгаарлалт хийжээ. Одоогоор хотын төв хэсэг тоггүй байгаа бөгөөд хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байгаа аж.
Гэмтлийг шалгахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа бөгөөд яг одоо шуурхай хуралдаан зарлан, хуралдуулж байгаа аж.
Т.Гэрэл