Мисс Б.Гүнзаяагийн зиндаархал миссүүдийг бухимдуулав

1

Мисс Б.Гүнзаяагийн зиндаархал миссүүдийг бухимдуулав

 Бид эх орондоо мисс болдог бүсгүйчүүдийг бараг сум, аймгийн бичил тэмцээнд ялсан ч нэг муу юм таниад байдаг. Тэгвэл миссүүдийг "зөвхөн монголдоо”, "зөвхөн гадаадад” гэж ангилж болох нь байна. Б.Гүнзаяа эх орондоо ёстой будаг нь ханхалсан цоо шинэ мисс шахуу ч гадаад ертөнцөд "Монгол” нэрийг өндөрт өргөж яваа мисс. 

Бод доо, нас хэлэлцбэл 20 дөнгөж гарч яваа энэ охин олон улсын шинж чанартай 6 тэмцээнд өрсөлдөн бөөн бөөн шагнал гардаж амжсан. "11th Asian film awards" буюу Азийн кино наадамд монгол улсаа төлөөлөн энэ оны гуравдугаар сард бидний танил алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн зогсоход олон хүний хамрын самсаа шархирсан. Зурагт, интернэтээр л хардаг одуудтай Монгол хүн мөр зэрэгцэн зогсох үе ирснийг манай салбар салбарын мундагууд харуулсаар байгаа. 

Б.Гүнзаяа Photo model of the world 2016 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Турк улсад 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж 3-р байр буюу Second runner-up Miss elegance, Хятадын засгийн газраас зохион байгуулагддаг Miss Leisure world 2016 тэмцээнд нийт 40 орны гоо бүсгүй оролцоход Хятадын засгийн газрын "Хүндэт жуух” бичиг, Диплом, Авьяас Топ-5д үлдэж финалийн шатанд Miss exotic буюу "Хамгийн чамин мисс”, "Авьяаслаг мисс” -ийн титэм хүртсэн. Зах зухаас нь дурдахад л ийм чамин CV-тэй мисс бүсгүйг хэдийнэ мэргэжлийн хүрээнд нь "Миссийн тэмцээний ангууч” гэх болж. Их засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн бүсгүй оюутны хамгийн дээд шагнал Манлайлагч оюутан алтан медалийг хүртжээ. 

Хөөрхөн сайхан охид олонтой манайд миссүүд ч тоо томшгүй. Гэвч одоогоор Б.Гүнзаяагийн энэ дараалласан ялалт, амжилтыг давах мисс байхгүй болчихож. Аль хэдийнэ өрсөлдөгчид нь бухимдаж эхэлсэн гэнэ шүү. 

Б.Гүнзаяа яг одоо "Brand luxury model awards 2017" нийт 11 орны 50 гаруй моделиуд оролцож байгаа Олон улсын модель авардсд эх орноо төлөөлөн оролцож байна. Зөвхөн хөөрхөн, сайхан, телевизээр олон давталттай ариун цэврийн хэрэглэлийн рекламанд тоглох төдийд мисс болчихгүй. Мисс хүн сайн үйлсийн төлөө гар, бие, сэтгэлээ телевизийн камер, алга ташилтгүй байсан ч зориулах хэрэгтэйг манайхан ихэвчлэн мартдаг. 

Б.Гүнзаяа гадаадад тэмцээнд олон явж дэлхийн миссүүдийн стандартыг таньж мэдсэн хүн гэсэндээ аль хэдийнэ өөрийн нэрэмжит сангаа нээсэн байна билээ. Түүний "Хүүхэд Эрдэнэ Сан” өнгөрөгч Эх үрсийн баяраар 200 гаруй хүүхдийг баярлуулсан. Ийм нэгэн мисс өөрийн зэрэг зиндаагаа манай ялдам охидтой загварын ертөнцөд тогтоож цахиур хагалж явна. 

Д.Сэргэлэн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

hi