"Говь" үйлдвэрт хэчнээн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байна

0

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Говь” хувьцаат компанийн үйлдвэрт  гал гарсан харамсалтай хэрэг гарлаа. Онцгой байдлын 13 ангийн 150 гаруй албан хаагч шуурхай ажилласны дүнд үүрээр 05.00 цагийн орчим галын тархалтыг бүрэн зогсоосон байна.

Галын дуудлага анх Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр оройн 20.46 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 150 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилжээ. 

НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар "Барилгын дээвэр дээр нэмж, 30 см-ийн зузаантай модон хийцээр дээвэр хийн шилэн хөвөнгөөр давхар дулаалга хийсэн. Мөн дөрвийн банзаар дээвэрлээд, түүн дээрээ 3-5 давхар хар цаасаар зузаалсан нь галыг унтраахад хүндрэл учруулж байна. Хар цаас унтарч өгөхгүй, хамт шатсан. Бид галын тархалтыг аль болох түргэн унтраахаар бүх хүч техник хэрэгслээ ашигласан" гэсэн юм. 

 "Говь” үйлдвэрийн ажилчид болоод онцгойгийн зарим албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалуудыг гадагш зөөж гаргажээ. Ингэснээр галд өртсөн барилга дотор үйлдвэрлэлийн оёж, нэхэх тоног төхөөрөмжүүд үлдсэн байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлсэнээр уг төхөөрөмжүүдийг ч бас гаргаж чадсан гэв. 

Одоогоор гал юунаас болж гарсаныг тодруулахаар ажиллаж байна. Мөн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа юм. 

Б.Анир 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex