Үсээ гэмтэлтэй үгүйг 1 минутын дотор шалгаж болно

0
Эмэгтэй хүний хамгийн сайхан гоёо бол үс юм. Гэвч үс олон шалтгаанаас болж, салаалж, хугарч, хагатаж, өнгөө алдах гэх мэтээр гэмтэж байдаг. Таны үс эрүүл үү , гэмтсэн байна уу гэдгийг шалгах нэгэн арга байна. 

- Өрөөний температурт байгаа усыг аяганд хийгээд үсний үзээрээс 12 см орчим үсийг дүрнэ. 
- Таны үс хөвж байвал эрүүл харин хөвж байгаа ямар нэгэн гэмтэлэйт байна гэж үзнэ. 



Хэт хуурай үс нь угаасны дараа цахилгаанжиж, хагтаж , үзүүр нь салаалсан байдаг. 
Тослог үс нь угаагаад дараа өдөр нь тослогдон хэлбэрээ алддаг учир өдөр бүр угаах шаардлага тулгардаг 
Үс унаж, өнгөө алдаж, хагтсан байгаа бол үсний бүтэц өөрчлөгдөж, уг нь суларсан байна гэсэн үг 

Үсэнд тэжээл өгөх хэдэн зөвлөгөөг хүргэе

Хуурай үсийг байнга угаавал улам л хуурайшиж, хагатаж эхэлдэг.Үсээ чийгшүүлэх хамгийн үр дүнтэй арга бол маск тавих юм. 

1. Халуун тосон эмчилгээ

Оливийн тос, кокосны тос, самрын тос зэрэг байгалийн гаралтай тоснууд нь Е витамин, омега баялаг байдаг. Тиймээс эдгээр тосоор хуйхандаа массаж хийх нь гүн чийгшүл өгч чаддаг. Тосоо түрхэхийн өмнө үсээ угаана. Ингэснээр таны үсний бохирдол арилаж, нүхнүүд нээгддэг учраас илүү сайн чийгшил, тэжээлийг өгч чаддаг. Массаж хийж, үсэндээ жигд түрхсэний дараа халуу, бүлээн алчуураар бооно. 20 минут бэгнээд тосыг угааж цэвэрлэнэ. 



2. Тэжээлийн маск 

Ургамлын гаралтай тос - 2 халбага 
Нимбэгний шүүс - 1 халбага 
Зөгийн бал - 1 халбага 
Эдгээр орцуудыг хооронд сайтар холиод үсэндээ жигд түрхэнэ. Гялгар уут эсвэл бүлээн алчуураар орооно.  30- 60 минутын дараа угааж цэвэрлэнэ. Өөрт тохирсон шампунь хэрэглээрэй. Шампунь таарахгүйгээс үс хагтаж байдаг. 

3. Авокадотой маск

Авокадо хэмээх амин дэмтэй гайхамшигт жимсний гоо сайханд үзүүлэх ашиг тусыг тоочоод баршгүй. Уг жимсээр бэлтгэсэн үсний маскыг хэрэглэснээр үс тань маш намирсан зөөлөн, чийглэг болохоос гадна гялалзсан, өтгөн болно. Маскаа бэлдэхдээ боловсорч гүйцсэн авокадо жимсийг хагас аяга сүү, нэг цайны халбага оливын тос юмуу алмондын тостой хольж сайтар миксердэнэ. Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэж 15 минут байлгасны дараа угаана.



Тослог үсийг байнга угаах шаардлага тулгардаг. Тослог учраас элдэв янзын тоос илүү наалдаж, бохирдсон байдаг. 

1. Гүзээлзгэний маск 

Тослог үстэй хүмүүст гүзээлзгэний маск хамгийн тохиромжтой. Гүзээлзгэнэд агуулагдах С витамин нь хуйхны тослогийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Нэг атга гүзээлзгэнийг нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага кокосны тостой хольж миксердсэнээр маск бэлэн болно. Маскаа хуйхандаа түрхэж 15 минут байлгаад усаар зайлна.



2. Тослог үстэй хүн өндөгний цагаанаар маск тавина 

 1-2 өндгөөр хийсэн маскаа хуйх, үсэндээ жигд түрхэж 15-25 минут байлгаад хүйтэвтэр усаар зайлна.  Халуун бүлээн усаар зайлвал  үснээс чинь салахгүй уддаг. Өндөгний шараар сард нэг, цагаанаар хоёр долоо хоногт нэг удаа маск тавьж болно. 






Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.