“Говь” компанид засвар хийж байсан хүмүүсийг байцааж эхэлжээ
Үндэсний томоохон үйлдвэр болох "Говь” компанийн үйлдвэрт энэ сарын 14-нд их хэмжээний гал гарч, аврагчид 19 цаг ажилласны эцэст бүрэн унтраасан билээ. Энэхүү галын шалтгаан нөхцлийг НОБГ болон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тус компанийн агааржуулалтын хоолойд хуримтлагдсан ахуйн хийнээс үүдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Тус барилгын дээвэрт засвар хийж байсан ажилчид дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, лав хайлуулахдаа ахуйн хий ашигласан гэх. Агааржуулалтын хоолойд хий хуримтлагдснаар гал гарсан бололтой. Тиймээс компаний дээвэр дээр засвар хийж байсан найман хүнээс мэдүүлэг авч, Прокурорын байгууллагаас хэргийн материалтай танилцсаны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэхээр болжээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.