Төв цэвэрлэх байгууламжийн засвар ирэх есдүгээр сард дуусна
Ашиглалтад орсноосоо хойш ямар ч шинэчлэл, засвар хийгээгүй Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн жил "гал алдахад” хүрч яаралтай арга хэмжээ авахаар болсон.
Энэ дагуу засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Тэгвэл тус ажил ирэх есдүгээр сард дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
Цэвэрлэх байгууламжын олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа гэнэ. Ингэснээр үнэрийг нь саармагжуулж, хоргүй болгох аж. Шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгох юм байна. Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг ч засаж буй. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засах, эсвэл шинээр барьж, нуур цөөрмийн бохирдлыг арилгахаар ажиллаж байгаа аж.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.