Монголын уулчид Ервоп тивийн ноён оргил Эльбрусд амжилттай авирлаа
Уулын спортын нэгдүгээр зэргийн мастер Саммит клубын уулчин, тамирчин Э.Нямцэрэн болон түүний багийн нийт 5 гишүүн европ тивийн ноён оргил Кавказын нурууны Эльбрус буюу 5642 м өндөр оргилд 5 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 40 минутанд амжилттай гарлаа.
Европын хамгийн өндөр ноён оргил нь уулчдын хувьд амаргүй даваа бөгөөд Саммит клубын уулчид маань цаг агаарын таатай үед авиралтаа хийж нийт 20 цаг зарцуулж амжилттай авирч чадсан юм. Уулчид тамирчдыг дэлхийн №1 энергийн ундаа Red bull ивээн тэтгэж хамтран ажиллажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.