40 наснаас дээш насны бүсгүйчүүдэд хэрэгтэй 5 төрлийн амин дэм

0

Нас ахих тусам бие өвдөх ядрах нь нэмэгддэг тэгвэл үүнийг эсрэг  бэлдмэл бол витамин юм гэдгийг бодоорой.  Энэ асуудлыг даван туулах хамгийн сайн арга бол эрүүл зөв хооллолтын  дэглэмийг дагах ёстой гэж эрүүл мэндийн хүнсний хөтөлбөрийн менежер Кристин Киркпатрик хэлж байна. Үргэлж сайн идэх нь чухал боловч эрүүл хооллолтын дүрэм  ялангуяа 40 насныханд  чухал ач холбогдолтой болж байна гэж тэр хэлэв.

Булчингийн  масс суларч  илүүдэл жин нэмэгдэх,  цэвэршилтийн үе эхлэх, зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчний эрсдэл нэмэгдэх үед л эрүүл зөв хооллодог.

Ингээд 40 наснаас дээш насныханд зайлшгүй хэрэгтэй 5 төрлийн амин дэмийг санал болгож байна.

Витамин В12

 

40 нас, 50 настай бол заавал Витамин В12-ийг хэрэглэх нь зүйтэй. Киркпатрик хэлэхдээ Витамин В12 нь  цус, тархины хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд болон залуучууд Витамин В12-ийг хүнсээрээ хангах ёстой. Жишээ нь: тахиа, загас, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг мах, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авах хэрэгтэй.Витамин В 12 нь усанд  уусдаг витамин юм.

Кальци

40-50 наснаас дээш настай эрэгтэй эмэгтэйчүүдэд  урьдчилсан судалгаа хийхэд  кальцийн хэрэглээ  хоол хүнс, нэмэлт тэжээлээс ихээхэн хамааралтай болохыг тогтоожээ. Зүрхний шигдээс , цус харвалт, цэвэршилт явагдсан эмэгтэйчүүдэд кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэх нь хамгийн чухал.Кальци нь ясны сийрэгжилт, ясны эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж Киркпатрик мэдэгдэв.Шим тэжээл нь булчингийн агшилт, зүрхний үйл ажиллагаа болон бусад биохимийн урвал зэрэг бусад үндсэн бие махбодид чухал үүрэгтэй.

40-50 насны эмэгтэйчүүдийн ихэнх нь шаардлагатай кальцийг өдөрт 1000 мг, 50 гаруй насны эмэгтэйчүүдэд 1200 мг-аар авах боломжтой байдаг. Кальцаар баялаг хоол хүнс:сүүн бүтээгдэхүүн, тоор, төмс, бүйлс, бууцай.

Витамин D

Витамин D Чихрийн шижин, зүрхний өвчин, хөхний хорт хавдар, зэргээс сэргийлдэг. Нэмж хэлэхэд D нь биеийн кальцийг шингээхэд шаардлагатай байдаг.

Магни

Магнийн гол үйл ажиллагаа нь  цусны даралт,  40 наснаас дээш насны эмэгтэйчүүдэд цусны даралт нь элбэг  тохиолдог энэ үед чухал ач холбогдолтой .

Омега-3

Омега – 3 тосны хүчил нь жирэмсний үед ургийн болон төрсний дараах үед нярайн тархи, мэдрэлийн системийн хөгжилд нэн тустай хүчил юм. Омега -3 тосны хүчил нь ханаагүй тосны хүчил бөгөөд үүнийг эх төрөхөөс өмнө үед цусаар дамжин, харин төрсний дараах үед эхийн сүүгээр дамжин хүүхдийн тархи болон нүдний торлог бүрхэвчний хөгжлийг дэмжих зорилгоор ихээр хэрэглэдэг.

Омега – 3 агуулсан хоол хүнс:
– Загасны мах
– Бууцай
– Хушга
– Бүйлс
– Өндөг
– Эрдэнэшиш
– Шар буурцаг
– Цагаан шош
– Саладны навч
– Байцаа
– Броколи

Омега – 3 тосны хүчлийн хэрэгцээгээ хангахын тулд 7 хоногт 2 удаа загас идэхэд хангалттай. Мөн өдөрт 2-3 ширхэг хушга идэх эсвэл 7 хоногт 2 порцоор ногоон навчтай салад идэхэд хангалттай байдаг. Загасны хувьд шинэхэн, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь таны эрүүл мэндэд чухал.

Г.Нараа 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.