Нялх хүүхдийн памперсыг хогийн саванд хаядаггүй гэх мухар сүсэг шинээр бий болжээ
Нялх нярай хүүхдийн памперсыг хогийн саванд хаядаггүй гэх мухар сүсэг шинээр бий болжээ. Хүүхэд эндэнэ л гэдэг сүсэг бололтой юмаа.
Би хүүхдээ төрөхөд 5 сар болтол нь даавуу хийж, гадуур гарах үедээ л памперс хийдэг байсан. Баасыг нь бол усаар урсгаад памперсыг хогийн саванд хаядаг байлаа. Манай хүүхэд энх амар торнисон.
Хажуу айлын бүсгүй памперсаа хурааж хурааж ууланд аваачиж, нөхрөөрөө нүх ухуулан булуулдаг байсан. Өвдөж хавдаагүй бас л энх амар торнисон. Одоо бодохнээ тэр памперс нь хангай дэлхий лус савдагаа хилэгнүүлээд л нэлээд хэдэн газар булаатай буй.
Хатан ухаант бүсгүйчүүл минь памперсаа баасыг нь урсгаад дэлгэж хатаагаад хогийн саванд хийчихээрэй. Эсвэл шатаачих. Гэм нүгэл үсрэхгүй дээ. Байгаль дэлхийг ингэж доорх зураг шиг болговоос харин ямар ч сайн юм болохгүй шүү. Хаягдах ёстой болохоос байгальд өргөдөг "өргөлийн" зүйл биш. Энэ бол нэгэн төрлийн мунхрал санагдлаа.
Эмэгтэй хүн харин төрсөн даруй эмнэлгээс ихэс хойдохийг өгвөл будаа тариа хийж, домноод газарт булах ёстой юм гэнэ лээ. Үүнийг эс хийвээс хүүхдэд сэв сууж, өвчин ороодог гэж дуулсан.
Ээж хүн хүүхдээ энх амар өсгөх ёстой. Гэхдээ эх дэлхий хэмээх ээжийнхээ өөдөөс ариун бус зүйл цацдаггүй ёстой. Тэнгэр лусдын хилэн гэдэг хэр баргийн өвчнөөс хүнд тусдаг учир тэр юм.
Уншиж болгоосонд баярлалаа.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.