Төлбөрийн баримтаа хогийн саванд хийхээс өмнө...
-Иргэд татварт төлсөн мөнгөнийхөө 20 хувийг эргүүлэн авна-
Д.Булган
Бид ямар нэгэн худалдаа хийгээд төлбөрийн баримтаа хогийн саванд хийчихдэг. Хэрэггүй цаас халааслаж явахыг хэн хүсэх вэ дээ. Төлбөрийн баримт гэдэг бол өнөөгийн Монгол Улсад хогийн саванд ороххувь тавилантай цаасны өөдөс юм. Тэгвэл зарим иргэд худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимд алдаа гарсан, чанар нь хэвийн байгаа зэргийг шалгаж үзснийхээ дараа төлбөрийнхөө баримтыг хаядаг. Хэрэв худалдаж авсан бараанаас нь ямар нэгэн "но”илэрвэл баримтаа барьж очоод зарга үүсгэдэг аж. Ийм хүн маш цөөхөн.
Тэгвэл ирэх оны эхний өдрөөс төлбөрийн баримтаа хадгалах шаардлага гарлаа. Учир нь НӨАТ төлдөг байгууллагаас бүтээгдэхүүн худалдан авбал татварт төлсөн үнийн дүнгийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг иргэд эргүүлэн авах юм. Тодруулбал иргэдэд татварын өгөөжийг хүртэх юм. Мөн жилд 22 тэрбум төгрөгийн сантай азын сугалааны оролцогч болно гэдгийг НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга ярив.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар манай улс энэ төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлж байгаа анхдагч орон биш юм. Тун саяхан Словак улс энэ аргыг нэвтрүүлж, далд эдийн засгаа 70, Тайвань 75, Португали 23 хувиар бууруулсан аж. Манай улсын далд эдийн засаг энэ байдлаас үүдэн 40 орчим хувиар урдчилсан дүгнэлт байгаа гэнэ. Мөн ирэх жил НӨАТ-ын орлогын хэмжээ 100 тэрбум төгрөг буюу 20 хувиар өсөх төлөвтэй байна.
Худалдааны төвүүдээр үйлчлүүлдэг иргэд яах вэ
Өнөөдрийн байдлаар захууд үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримт өгөх боломжгүй байгаа. Тийм учраас хүнс, барааны захын худалдаачдын утсан дээр аппликэйшн суулгах гэнэ. Хамгийн чухал нь лангуу түрээслэгчидтэй худалдаа хийгээд үүнийгээ татварт бүртгүүлснээр иргэд сугалаанд оролцох боломжтой болох гэнэ. Саяхан НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжээс "Баянзүрх” худалдааны төвийн худалдаачдад энэ "санаа”-гаа туршиж үзжээ. Ингэхэд тус худалдааны төвд лангуу түрээслэгчдийн 80 хувь нь ухаалаг гар утастай байсан аж. Тиймээс энэ байдалд боломжтой гэсэн үнэлгээ өгсөн байна. Тэгэхээр ирэх жилээсэхлэн худалдааны төвийн лангуу түрээслэгчдээс иргэд тооцооны хуудсаа нэхэмжлэх боломжтой гэсэн үг. Мөн тухайн өрх орлогынхоо хэдэн хувийг аль төрлийн бараа бүтээгдэхүүнд зарцуулж буйг хянах боломж бүрдэх юм. 2016 оны турш худалдан авсан бүтээгдэхүүнийхээ баримтын дугаараа /код/ системд бүртгүүлсэн тохиодолд 2017 оны нэгдүгээр өмнө бүртгүүлсэн иргэдийн нэрийн дансанд мөнгийг байршуулах юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.