As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Францад онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгалаа

0

Францад онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгалаа

 ПАРИС./TASS/. Францын парламентын Сенатын танхим онц байдлын хугацааг энэ оны 11 дүгээр сарын 1 хүртэл сунгах тухай засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг 312 депутатын саналаар дэмжжээ. Харин Сенатын 24 гишүүн эсрэг санал өгсөн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.


Тус улсын нийслэл Парис хотод террорист халдлага гарсны дараа 2015 оны 11 дүгээр сард онц байдлын дэглэм тогтоосон бөгөөд түүнээс хойш таван удаа сунгажээ. Энэ удаад зургаадахь удаагаа сунгасан бөгөөд энэ нь сүүлчийнх байж магадгүй юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын хоёр танхимын хамтарсан хуралдаанд оролцож  үг хэлэхдээ, онц байдлыг ирэх намар цуцална гэж мэдэгдсэн байна. Үүний сацуу тэрбээр улс орны дотоодын аюулгүй байдлыг хангах, терроризмтой хийх тэмцлийг эрчимжүүлэхэд чиглэсэн шинэ хуулийн төслийг парламентад өргөн барина гэдгээ дурдсан юм.

Үүнтэй холбогдуулан Францын Дотоод хэргийн сайд Жерар Колон хэлэхдээ "онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг 11 дүгээр сарын 1 хүртэл сунгаснаар улс орны аюулгүй байдлын талаарх хуулийн төслийг сайтар боловсруулах боломжтой болно” гэж мэдэгдсэн байна.


Б.Адъяахүү  

Эх сурвалж: МОНЦАМЭ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.