Гадаадын шууд хөрөнгө оруулалт сарын хугацаанд 35 хувиар нэмэгдэв
АН-ын засаглалын үед бүр хасах түвшинрүү ортлоо буураад байсан гадаадын хөрөнгө оруулалт эргэн сэргэж байна. Энэ нь шинэ эрх баригчдад хөрөнгө оруулагчид итгэж, Монголд улс төрийн тогтвортой байдалд бий болно гэсэн хүлээллтэй байгаагийн илрэл болж байна.
Тодруулбал, Монголыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний таван сард 241 сая ам.доллар болсон талаар Монголбанк төлбөрийн тэнцлийн урьдчилсан тайландаа танилцуулжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 178.1 сая ам.доллар байсантай харьцуулахад нэг сарын дотор 35 хувиар нэмэгдсэн байна.
Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл Монгол Улсыг "Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг тавдугаар сарын 26-нд гаргасан юм. Гэхдээ үүнээс өмнө буюу өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дээрх хөтөлбөрт хамрагдах урьдчилсан нөхцөлүүдийг бүгдийг нь бүрдүүлээд байв. Энэ нь бондын зах зээлд эергээр нөлөөлсөн гэдгийг Засгийн газрын гаргасан "Хуралдай” бондын арилжаанаас харж болохоор байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд ямар байгааг харуулах хэмжүүр болдог. Энэ утгаар харвал Монголын нэр хүнд гадаад талдаа эргэн сэргэж байгаа аж.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хэрэгжүүлэхээр злолрьж байгаа томоохон бүтээн байгуулалт, тухайлбал хойд чиглэлийн төмөр зам, Тавантолгойн цахиолгаан станц урд хилийн төмөр зам болон Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэгтэй уялдан хөрөнгө оруулагчдын Монголыг сонирхох сонирхол нэмэгдэж байгааг эх сурвалжууд нотолж байна.
П.Булган
Сэтгэгдэл байхгүй байна.