10 хоромд 72 хот-дог иджээ (видео)

Жоуи Честнат хэмээх америк эр ээлжит удаагаа хот-дог идэлтийн дээд амжилтыг тогтоов. Тэрбээр жил бүр зохион байгуулдаг хот-дог идэгчдийн Nathan’s Famous Hot Dog Eating Contest тэмцээнд 10 дахь удаагаа ялалт байгуулсан байна.
Уг тэмцээн Нью-Йорк хотноо АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохиогджээ. Жоуи ердөө 10 хоромд 72 ширхэг зайдастай талх залгисан гэнэ. Өнгөрсөн жил тэрбээр 70 ширхэг хот-дог идэж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.