Станислав Вавринка анх удаагаа US Open тэмцээний цомыг хүртлээ
АНУ-ын Нью-Йорк хотноо хагас сар орчим үргэлжилсэн US Open тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Швейцар залуу С.Вавринка түрүүлж, өөрийн карьертаа анх удаагаа Америкийн нээлттэй тэмцээний цомыг өргөлөө.
Тэрбээр шөвгийн 8-д Аргентин улсын Хуан Мартин дел Потрог, хагас шигшээд Японы Кей Нишикориг буулган авч шигшээд шалгарсан. Шигшээ тэмцээнд US Open тэмцээний хошой цомын эзэн, АТР-н №1 теннисчин Сербийн Н.Жоковичтой тоглосон. Тэд өмнө нь 23 удаа таарч байсан бөгөөд 19-4 харьцаагаар Н.Жокович хоорондын харьцааг тэргүүлдэг. Харин С.Вавринка хамгийн сүүлд 2015 оны Францын Их Дуулгын шигшээд хожил байгуулж байсан. Түүнээс хойш 2 удаа таарч тоглохдоо хоюуланд нь Н.Жокович хожоод байсан бол энэ удаа С.Вавринка ялалт байгууллаа. Гэхдээ тэр энэ цаг үеийн шилдэг теннисчин Н.Жоковичийг ялахдаа US Open тэмцээний шигшээд ялсан. Ийнхүү С.Вавринка Америкийн Их Дуулга тэмцээнд түрүүлсэн 2 дахь Швейцар теннисчин болж байна. Мөн тэрбээр өөрийн карьерынхаа 3 дахь Их Дуулга тэмцээний цомыг хүртэж байна.
Хоёр теннисчний тоглолт нийт 4 сет үргэлжилсэн бөгөөд эхний сетийг Н.Жокович тайбрейкээр ялалт байгуулсан. Харин түүнээс хойш С.Вавринка дарааллан 3 сет ялалт байгуулснаар Н.Жоковичийг хожлоо. Тэрбээр С.Вавринка Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр өөрийн оноон дээрээ 2000 оноо нэмж, 3.5 сая ам.долларын шагнал хүртэж байна.
Үүнээс гадна бусад төрлүүдэдийн цомын эзэд тодорсон.
- Эрэгтэй хосын төрөлд: Б.Соарес, Ж.Мюррей
- Эмэгтэй хосын төрөлд: Б.Маттекс-Сандс, Л.Шафаржова
- Холимог хосын төрлд: М.Павич, Л.Зигемунд нар түрүүлжээ
Сэтгэгдэл байхгүй байна.