Нарны тосыг хэрхэн сонгох, түрхэх вэ? Нарны тосны тухай мэдэх ёстой зүйлс
Наранд 20 минутаас илүү хугацаанд гарах бол нарны тос заавал хэрэглэхийг арьсны эмч нар зөвлөдөг. Өвлийн улиралд, тэр байтугай гадаа сүүдэртэй байсан ч нарны тос заавал түрхэх хэрэгтэй.Учир нь нарны туяа 15 минутын дотор л арьсны эдийг гэмтээх чадалтай байдаг.
Нарны хортой туяанаас сэргийлэхийн тулд нарны тосыг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Нарны тосыг хэрхэн сонгож, яаж түрхвэл илүү үр дүнтэй байдаг талаарх мэдээллийг хүргэе.
Нарны тос сонгох
1.SPF тоог харах
SPF нь Sun Protective Factor буюу нарнаас хамгаалах коэффицентыг илтгэдэг. Нарнаас 100% хамгаалдаг нарны тос гэж байдаггүй. SPF 30 нарны тос байлаа гэхэд таны нарны тос түрхэхгүйгээр наранд хэр хурдан түлэгдэх хугацааг 30 дахин уртасгасантай адил. Жишээлбэл та наранд нарны тос түрхэхгүйгээр 5 минут байж болох бол SPF 30-тай нарны тосыг хэрэглэснээр 30 дахин их буюу 150 минут наранд түлэгдэхгүйгээр байж болно гэсэн үг юм.
Гэсэн хэдий ч хүн бүрийн арьсны онцлог өөр, мөн нарны туяанаас шалтгаалж та бусад хүмүүсээс илүү их нарны тос хэрэглэх шаардлагатай эсвэл бага хэрэглэх шаардлагатай байж болно.
АНУ-ын арьс судлалын төвөөс SPF30 болон түүнээс дээш хувьтай нарны тос хэрэглэхийг зөвлөдөг.
2.Broad-Spectrum бичигтэй нарны тос сонгох.
SPF зөвхөн түлэгдэлт үүсгэдэг UVB туяанаас хамгаалдаг. Үрчлээ, хөгшрөлт, ар;сны гэмтэл үүсгэдэг UVA туяанаас хамгаалдаггүй тул Broad Spectrum бичигтэйг сонгоорой.
3.Усны хамгаалалттай нарны тос сонгоорой.
Хүний биеэс хөлс ялгардаг учир усны хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Гэсэн хэдий ч бүрэн усны хамгаалалттай нарны тос гэж байдаггүй. Заавар дээр зааснаар, эсвэл 40-80 минут тутам нарны тосоо дахин түрхэх хэрэгтэй байдаг байна.
4.Өөрт тохирох нарны тосыг сонго.
Зарим хүмүүст цацдаг нарны тос таалагддаг бол зарим хүмүүст түрхдэг, өтгөн нарны тос таалагддаг. Маш олон төрлийн нарны тос байдаг учир өөрт тохирох тосыг сонгох хэрэгтэй.
-Биеийн үсэрхэг хэсгүүдэд цацдаг нарны тос тохиромжтой. Түрхдэг нарны тос хуурай арьсанд тохиромжтой. Гелэн эсвэл спиртний агууламжтай нарны тос холимог, тослог арьсанд тохиромжтой байдаг.
-Спорт-нарны тоснууд усны хамгаалалт сайтай байдаг. Нүүр будалтын доор тийм ч тохиромжгүй байдаг.
-Батгашилтай арьсанд нарны тос сонгохдоо маш болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. Арьсны нүх сүв бөглөдөггүй, батгашилтай арьсанд тусгайлан зориулсан тосыг сонгоорой.
5.Тест бүтээгдэхүүнээс хэрэглэж үзээрэй.
Нарны тос худалдан авахаасаа өмнө өөрийн арьсанд тохирч буй үгүйг бугуйндаа түрхэн шалгаарай. Харшил өгч, улайж загатнаж байвал өөр нарны тос худалдаж аваарай.
Нарны тос түрхэх арга
1.Үйлдвэрлэсэн хугацааг шалгаарай.
Хэрвээ бүтээгдэхүүний хугацаа дууссан байвал хэрэглэж болохгүй.
Мөн тосны өнгө, үнэр өөрчлөгдсөн байвал хэрэглэж болохгүй.
2.Наранд гарахаасаа өмнө түрхээрэй.
Нарны тосон дахь химийн бодисууд таны арьсанд шингэн орж, хамгаалалт үүсгэхэд хугацаа шаардлагатай байдаг тул гарахаасаа өмнө 30 минутын өмнө түрхээрэй.
3.Хангалттай хэмжээний нарны тос хэрэглэ.
Насанд хүрсэн хүн гарын алганы хэмжээтэй нарны тос хэрэглэх хэрэгтэй байдаг.
4.Нарны тосыг бүтэн биендээ түрх
Чих, хүзүү, хөлийн ул гээд бүхий л газраа түрх. Цагаан өнгийн цамц SPF7 хамгаалалттай байдаг. Тиймээс хувцасны дотор байгаа биеийн хэсгүүдэд ч нарны тос түрхэх хэрэгтэй.
5.Нүүрэндээ нарны тос түрхэхээ мартаж болохгүй.
Арьсны хорт хавдар биенд гэхээсээ илүү нүүрэнд үүсэх магадлал өндөртэй байдаг тул нүүрэндээ зайлшгүй нарны тос түрхээрэй.Хэрвээ та халзан эсвэл шингэн үстэй бол толгойндоо нарны тос түрхэх хэрэгтэй.
6.15-30 минут тутам нарны тосоо дахин түрхээрэй.
Сүүдэр бараадах эсвэл шүхэр барьж явбал/суувал танд аюулгүй. Өглөөний 10-аас өдрийн 14 цагийн хооронд наранд гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Урт ханцуйтай цамц, өмд өмсөх хэрэгтэй. Хуйхаа хамгаалах, мөн наршихгүйн тулд малгай өмсөөрэй. Нарны шил зүүх хэрэгтэй.
6 сар хүрээгүй хүүхдүүдэд нарны тос түрхэж болохгүй. Наранд ил гаргаж болохгүй учир сүүдэр газарт гаргаж байгаарай. 6 сар хүрсэн, 6 сараас дээш настай бол SPF30- аас дээш хувьтай нарны тос түрхээрэй. Нүдний ойр орчимд анхаарал
болгоомжтой түрхнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна.