Улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэл үүсчээ
Цаг уурчид ойрын хэд хоногтоо хэт халуун үргэлжилнэ гэж байна. Бороо хургүй халуун өдрүүд араасаа гамшиг дагуулж эхлэв. Өнөө өглөө гэхэд Улаанбаатар өвөл цаг шиг утаан дунд сүүмэлзэж байна. Алсын түймрийн утаа ийнхүү ирээд байгаа аж. Төв, Сэлэнгэ аймгийн хэд хэдэн газарт ойн түймэр асч байгаа гэх мэдээлэл байна. Ялангуяа Батсүмбэр сумын нутагт гарсан түймрийг ихээхэн тархаж, дийлж унтраахад бэрхтэй болж байгаа бололтой. Угаас хуурай гантай халуун байгаа энэ зуны хувьд түймэр дайны хажуугаар дажин гэдэг шиг л юм болж байна.
Энэ жилийн тухайд ихэнх нутгаар гантай байна. Өмнөговиос танил маань ярьж байна. Нийт сумын нутгаар гантай, малчид хаашаа нүүхээ мэдэхгүй, дэмий л тэнгэр хангайдаа найдаж сууна гэж байна. Ойр хавьд оторлоод оччих газрын гарцтай нутаг байхгүй, хаа сайгүй ган гэв.
Говь гэлтгүй хангай талдаа ч гандуу байна. Энэ онд хэт халалтын хэмжээ олон жилийн дунджаас хоёр хэмээр илүү байгаагаас газар тариалангийн бүс нутгуудад ган, гачиг нүүрлээд байгаа гэдгийг салбарын байгууллагынхан тодотгов.
Хэт халалтын улмаас ургац алдаж болзошгүйг салбарын яам сануулсан. Тодруулбал, улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэлтэй болжээ.
2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийсэн юм.
Мөн 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.с 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөвлөгөө боловсруулсан аж.
Гэвч байдал энэ янзаар үргэлжилбэл эрсдэл бий болж, төлөвлөсөн ургацынхаа тодорхой хувийг алдахаар болж байна. Цаг агаарын мэдээ сэлтээс харвал ойрын өдрүүдэд бороо хурын сураг алга л байна.
Сэтгэгдэл байхгүй байна.