Хэрвээ Ерөнхийлөгч мини төслүүдийг моодонд оруулбал манай улс гялтгах болно
Би монгол орныхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ууршуулж, шингээж, нэг хэсгийг нь ашиглаж болох төсөр аргыг сонсгоё. Агуулга нь УИХ-аас баталсан "УС ХӨТӨЛБӨРТ”-тэй цав хийтэл нийцнэ.
Судлаачид монгол орны усны бүртгэгдсэн нөөцийн 90% орчим нь гадаргын, үлдсэн нь гүний болон мөнх цэвдэгийн ус гэж үздэг. Гэтэл ус хэрэглээ яг энэ тооны эсрэг. Нөхөн сэргээгддэг гадаргын уснаас маш бага бараг хэрэглэдэггүй, атлаа сэргэлт маш бага газар доорх усаар хэрэглээнийхээ 90 орчим хувийг хангаж байна.
Ус ашигласны болон хэрэглэсний статистикээс харахад яг ийм байдаг. Энэ бол их гүрний бодлогоос үүдсэн ПАРАДОКС. Би хамгийн хямд,хялбар аргаар, харь гүрэн,хэт эх орончдын эсэргүүцэлтэй тулгарахгүй арга боломжоос ярина.
Монгол оронд 2014 онд нийлбэр дундажаар 190 мм хур, тундас оржээ.
Монголын газар нутгийн хэмжээ 1 5ОО 000 кв.км = 1 500 000 0000 кв.м Х 190 мм =0.19 м =2 850 000 000 тн
2 дүнчүүр 850 сая тн ус хурмастаас бидэндээ хайрлажээ.
Монгол Улсыг мөнгөний сонгууль, ид ажил бүтээх зуны улирлын найр наадам хоёр бүрэн мөхсдүүлж дуусах нь.
Монголын хотын нэг тансаг нөхөр өдөрт 100 л ус хэрэглэдэг гэвэл 285 сая хүний хэрэглээний ус хур бороо, цас хэлбэрээр хурмаст тэнгэр зөвхөн монголд илгээсэн.
Энэ их усны 80% Орхон-Сэлэнгэ, Онон,Хэрлэнгийн ай саваар гадаад тэнгис руу урсан одож байна.
Энэ хайран бус уу. Хайран. Энэ усыг хэн ч булаацалдах эрхгүй. Аль ч оронд урсан гарч байгаа усны 30%-ийг хэрэглэх эрхтэй.
Үүнийг нь эсэргүүцэж байгаа бол бид хаврын шар усны болон 7,8 сарын үерийн усаа тогтоон барьж ашиглах арга үлдэнэ.
Үүний тул:
1. Уулын арын гуу жалга, сайр, хайлсан усны гүйдлийг тосгуулан боомт, хашиц хийж жижиг хөв цөөрмүүд үүсгэх
2. Соц нийгмийн үед ЗХУ-ын тусламжаар өндөр үнээр баригдсан инженерийн хийцтэй усан сангуудыг сэргээн босгож усны нөөц үүсгэх. Жаргалант, Борнуур, Цагаантолгой, Хархираа,Гуулин гэхчлэн маш олон усан сан,толгойн барилгууд Усны тухай хуулийн 32.7 заалтаар төрийн өмчинд шилжүүлэх ажлаа эрчимжүүлэх ёстой.
3. Ухаандаа Улаанбаатар хотоор жишвэл тойрсон жижиг гол цутгалууд тээр усан сангууд үүсгэх.
Энэ ажилд гадаадын төслүүд, буцалтгүй тусламж, улсын төсөв, хувийн хөрөнгө оруулалт ашиглах.
Эдгээр төслүүдийг эх орон ч хөдөлгөөн болтол дэмжин дэврүүлмээр байдаг.
Гандуу монголд ус илүүдэх үү. Өндрөөс ус хулжин урсдаг хууль мөнх тул, төв азийн өндөрлөгөөс ус урсан одхоо хэзээ ч болихгүй.
Усны нөөц алсуур хөгжил дэвшилд хүргэдэг тул зээлээр хийвэл өртгөө нөхөх хугацаа уртасна.
Саяхны ерөнхийлөгчийн сонгуулиар албан бус тооцоогоор 500 тэрбум төгрөг дор хаяж зарлагадсан гэж интернетээс уншлаа.
Энэ үнэн бол Өвөрхангай Төгрөг сумд барьсан инженерийн хийцтэй хөв цөөрөмийг 30 сая төгрөгөөр барьсан дундажаар тооцвол /энэ бол мэдээж 5-6 жилийн өмнөх тоо/ 500 000 000 000 : 30 000 000 = 150 ш иймэрхүү хөв цөөрөм монголдоо барьж үлдээх байжээ. За яахав 100 цөөрөм барих мөнгө ганц сарын дотор цацжээ.
Монгол Улсыг мөнгөний сонгууль, ид ажил бүтээх зуны улирлын найр наадам хоёр бүрэн мөхсдүүлж дуусах нь.
Яг энэ ид бүтээн байгуулалтын үед усны дэд бүтцээ байгуулбал усны шувуу салж чадахгүй, зэгс,ногоо халиурсан 100 баян бүрд байгуулсан бол ганц ерөнхийлөгчөөс дутахгүй хэрэгтэй байсан гэж гидроинженерүүд бид гүнээ харамлан харуусч сууна.
Монголын ажилч хичээнгүй хүмүүс, айл бүр хавартаа ойролцоох гуу жалганы цасаа дагтаршуулан нягтруулаад дээр нь банз, бүтээлэг тавиад ууршилтаас хамгаалж, доогуур нь цорго хийвэл 1т цаснаас дээд зэргийн тунгалаг 200 л амны ус авч болдог.
Адагт нь бул чулуу,шороогоор боогоод л цөөрөм үүснэ. Шүүрэлт, ууршилт газарзүйн муж бүрт өөр ч, хоног, сарын, жилийн,олон жилийн тохируулгатай усан сан үүснэ.
Ёроолыг нь шавраар хулдах юм уу орчин үеийн хямд төсөр плёнк дэвсэж шүүрэлтээс, дээр нь банз, хөөсөнцөр хөвүүлж ууршилтаас хамгаалбал газар тариалан, малын усны хэрэгцээ хангаад амралт,зугаалгын рекрацийн орчин, ууландаа бол байгаль орчны,ан амьтаны усны хэрэгцээ хангана.
Эдгээр туршлагыг олон оронд явж судлаж, харсаан.
АНУ-ын хойд мужуудад уулын арын сүүдэртай, цас мөсний ус тоссон гууг ганц ковшдоод л шороог нь нам талд нь асгаад,асгаад хаячихдаг. Ингээд жалгаар гүйсэн уснууд цугларч, лаг лайгаараа хөрснийхөө нүх сүвийг аяндаа бөглөж, кольмитаци болсноор жижиг цөөрөм үүсч, мал аж ахуйн усны хэрэгцээ хангана. Мөнгөтэй бол инженерийн сүлжээ үүсгэнэ.
Энэ талаар хамгийн их туршлагатай орон дэлхийд Болгар улс, монголд БӨ-ийн ажилсаг хөдөөний малчид. Хамгийн арчаагүй тансаглагчид улс төрч ба залхуу төв галхууд л харагдаад байна гэвэл бүү гомдоорой. Маш их боломж байна л гэх гэсэн хэрэг.
Хэрвээ Ерөнхийлөгч үйлдвэр, ХАА-н жижиг ус хангамж, хотын жижиг цутгал гол дээр үзэгдэх орчин, аялал зугаалгын бүс, байгаль орчныг дэмжих ийм мини төслүүдийг моодонд оруулж, гадаад дотоодын элдэв төслүүд рүү хандуулахад тусалбал маш бага зардлаар,богино хугацаанд олон тооны цөөрөм,усан сан үүсгэснээр монгол орны нутагт дроноор зураг авахад толь хаглаад бутарсан шиг олон цөөрөм гялтгана харагдах болно.
Үүнийг хийх үндэсний мэргэжилтэн одоогоор хангалттай бий ч аажим аажмаар алсран цөөрч байна.
Сургууль нь өөр сургуульд хавсгарагдан алга болж, усны байгууламжийн инженер биш нөөцийн менежмент ,усны экологич энэ тэр ч гэх шиг бүтээлч биш сургууль,оюутан төгсгөж, сургуулиа мөнгө цуглуулдаг газар болгосоор байна.
Гүний усны шавхддаг нөөцийг эрж хайх ашиглах өндөр өртөгтэй төслийг царцааж, урсан, ууршиж, хулжиж байгаа гадаргын усандаа анхаарал тавьж, газрын доорх усаар хот сууринг хангах төслөөс аль болох зайлсхийх гэсэн хамгийн сайн "Ус хөтөлбөр”-өө засгийн газрууд хаяж байгаа нь маш харамсалтай байна.
Туул болон бусад гол дээрх усан сан, усан цогцолбороо зүтгүүлэхгүй байгаа нь маш том алдаа.
Дунд,жижиг усан сан боомтуудын зураг төсөл хийж,барьж байгуулсан үндэсний олон,инженер амьд сэрүүн байна.
Гагцхүү инженерингийн энэ төслүүд БХБ, БОАЖ, ЭХ, ХХАА, хотуудад нэг нэг жижиг мэргэжилтэн юм уу, хэлтэс болон цацарч тармагдан, анхаарлын гадна үлдэж, хөрөнгө мөнгө төвлөрүүлэх, тусгуулахад сэтгэл гаргахгүй тавиул хүмүүс өө тийм салбар байдаг билүү гэтэл мартагнууллаа.
Одоо олон монголчууд шиг итгэж найдан харах, анхаарах хүн маань шинэ ерөнхийлөгч байж юун магад гэж хандацгаая даа.
Инженер Ц.Сосорбарам
Сэтгэгдэл байхгүй байна.