Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх пүрэв гарагт дуусна

1

 

 

Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг

 

Өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэцэрлэг дээр нь бүртгэнэ.

цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Энэ жил нийслэлийн хэмжээнд 39220 хоёр настай бүртгүүлнэ гэсэн тооцоолол байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 20000 хүүхэд хамрагдаад байгаа аж.  Харин 3-5 настнуудыг уламжлалт аргаар энэ сарын 21-24-ний  өдрүүдэд цэцэрлэг дээр нь бүртгэх юм байна. Тодруулбал, 3, 4, 5 настай хүүхдүүд үргэлжлүүлж сурах бол  өнөөдрөөс эхлэн хүсэлтээ цэцэрлэгийнхээ удирдлагуудад гаргах юм байна. 

Хоёр настнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлнэ

Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3, 4, 5 настай хүүхдүүд үргэлжлүүлж сурах бол өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийнхээ удирдлагуудад хүсэлтээ гаргах юм байна 

Энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 12 мянга гаруй хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлэх юм байна.

Тэгэхээр танил тал, хандив мөнгө, эрт орой бүртгүүлсэн гэх мэт зүйлээс хамааралгүйгээр шударгаар хүүхдүүдийг сонгох боломжтой аж.  Тиймээс та хүүхдээ өмнө хойно бүртгүүллээ гээд элсэлтэд нөлөөлөхгүй тул сонгон шалгаруулалт явагдах өдрөөс өмнө амжиж бүртгүүлэхэд л болох юм байна. 

Эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариуг мессежээр мэдэгдэнэ

Хоёр настнуудын бүртгэл энэ жил tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдаж байна. Эцэг, эхчүүд тус сайтаар орж, хүүхдийн регистрийнхээ дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх юм байна. Харин "Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Утасныхаа дугаарыг  үнэн зөв оруулсан эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариу мессежээр очих аж.

Цэцэрлэгүүдэд таван настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруул гэсэн үүрэг өгчээ

Ирэх жил сургуульд хамрагдах таван настнуудын хувьд хуулиараа заавал цэцэрлэгт хамрагдах ёстой гэсэн байдаг. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруул гэсэн үүрэг чиглэл өгсөн бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч нар дотооддоо зохион байгуулалт хийж аль болон таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
: XRumerTest

Hello. And Bye.