“АПУ” Г.Батхүүгийн карьер дуусчээ
Түүний тэргүүн эгнээний дайсан Х.Баттулгаас эхлээд АН-ын даргын суудалд санаархагчид бүгд түүнийг хөөж явуулахад бэлэн байгаа. Мэдээллийн хэрэгслээр З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал гурав нам дотроо томоос том бүлэглэл болон нэгдэж эхэлсэн тухай дурдсан. Энэ бол эртнээс бэлтгэгдсэн бүлэглэл. АН-ын хүчирхэг энэ гурван лидер нэгдлээ гэхэд юуг ч дайраад унагана.
Ерөнхийдөө олон жил найрын хойморт суусан "Алтангадас” фракциыг хатавчинд суулгах хүсэл хаа хаанаа буй. Энэ гурван эрхэмийн нэгдэл чухам юу өгүүлнэ вэ. Ардчилсан хүчний холбоо, МоАХ гээд дангаараа зүтгэхээр "алтангадас”-д өөрийн эрхгүй дийлдээд байгааг сүүлийн жилүүдийн үйл явдал бэлхнээ харуулна. Тиймээс энэ хоёр хүчирхэг фракци нэгдэж гэмээнэ "алтангадас”-ыг хатавчинд суулгаж дөнгөх нь лавтай. Дээр нь МҮДН хэмээх эртний фракц нэгдэхээр "алтангадас” яагаад ч хүчин мөхөсдөх нь лавтай.
Ингээд олон жил хоймор эзэлсэн "алтангадас”-чуудын эрин үе дуусахтай зэрэгцээд зарим нэг нөхдийн улстөрийн карьер бүр мөсөн дуусч байгаа хэрэг. Тиймээс энэ мөчөөс буюу 2016 оноос хойш Г.Батхүү гэж ямар ч улстөрч байхгүй. Харин Улсын алдарт уяач Г.Батхүү, "АПУ”-гийн Г.Батхүү гэж л байна. Яахав дээ хөрөнгөтэй хүн. Тэр жилийнх шигээ уяач Д.Даваахүү гуай дээр очоод "Таньд эрдэм байна, надад мөнгө байна. Нэг хурд гаргаж ирье” гээд л дайрчихад хурдан адуу худалдаад л авчихна ш дээ. Тэгээд хотоос зайдуу эдлэн газартаа морь малаа уяж "Манлай уяач” улмаар "Тод манлай уяач” цол хүртэхгүй юу.