“Хуба хаяа”-тай өнгөрүүлсэн амралтын өдөр
Үйлдвэрийн инженер Д.Ганзориг "Бид чацарганы үр болон зөөлөн эдийн тосыг ялган гаргаж авдаг. Энэ тосыг гадаадын гоо сайхны компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ зориулан захиалж авдаг. Мөн энэ тос нь эрүүл мэндэд маш их ач тустай. Үрийн тос нь тархины судас нарийсах өвчнийг эдгээдэг бол зөлөн эдийн тос нь зүрх судасны системийг эрүүлжүүлдэг омегаг илүү ихээр агуулдаг учир бид өдөр тутамдаа хэрэглэж занших нь зүйтэй юм” хэмээсэн. Харин баярт хүрэлцэн ирсэн зочид "Бид "Хаан жимс”-ийн зохион байгуулдаг чацарганы баярт жил бүр оролцдог. Энэхүү баярт ирж, чацаргана түүн, "Хуба хаяа”-г үйлдвэрийн үнээр худалдан авдагтаа баяртай байдаг” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чацарганы баярт энэ жил найман настай балчираас наян настай буурай хүртэл оролцон, чацарганы талбай дээрээс шинэхэн чацаргана амталж, хаан жимсний гайхамшигийг мэдэрч, биширцгээн нэгэн өдрийг "Хуба хаяа”-тай аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.