Сураггүй болсон охин Замын-Үүдэд байхгүй

0

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман 

настай охин сураггүй алга болоод бараг долоо хонох гэж байна. Одоогоор ямар ч сураг ажиг алга. Замын-Үүд  хэдийгээр хөдөө сум гэж байгаа ч хоёр хилийн хооронд холхисон хүн машины хөдөлгөөн их, нааш цааш сүлжих хүний өөрийн зорчигчид  олонтой, товчхондоо эрсдэлтэй газар.

Сураггүй болсон 90 гаруй хүүхэд байдаг гэв үү

Өчигдөр өдөр тутмын нэг хэвлэлд сүүлийн жилүүдэд Монгол Улсад 90 гаруй хүүхэд сураггүй болсон гэсэн мэдээлэл гарчээ. Тэгэхээр хүүхэд алдагдаж  сураггүй болох нь нийтээрээ анхаарал хандуулах ёстой асуудал мөн болсныг  энэ тоо гэрчилнэ.

Хүүхэд алдагдаж сураггүй болох явдал өмнөх нийгмийн үед ч байсан. 1980-аад оны сүүлчээр Улаанхуарангийн тэндээс  Батлан хамгаалах салбарт ажилладаг ахлагчийн  9 настай охин сүү авахаар гараад сураггүй болжээ. Эрэл сурал болоод олдоогүй учир эцэг хоёр нь хэдэн жилийн дараа нутагтаа шилжин очиж ажиллаж амьдарч байхад нь гэнэт охиных нь сураг гарсан гэдэг. Ингээд сураггүй болсон охиноо 20  гаруй жилийн дараа хотоос холгүй хөдөөгийн малчин айлаас олж авч байсан тохиолдол  бий.   

Сураггүй болоод байсан хүү хэдхэн жилийн өмнө Жаргалант хорооноос олдож, тэндхийн малчин айлд амьдарч байсан гэсэн мэдээ гарч байв. Энэ мэтээр сураггүй болсон хүүхдүүд хожим нь олддог, эргээд ирсэн тохиолдол бий.

Сураггүй болсон охин хэн бэ

Замын-Үүдээс  сураггүй болоод байгаа охиныг  Д.Сэржмядаг гэдэг бөгөөд  130-150 см өндөртэй. 2017 оны 11 сарын 02-ны өдөр хичээлдээ очихоор гарснаас хойш сураггүй банйа.  Дугуй булцгар бор  царайтай, дэлдэндүү чихтэй, алга болох үедээ ягаан өнгийн куртиктэй байжээ. Даруу зантай, гадуур дотуур яваад байдаггүй, хичээл сурлагдаа шамдамтгай тийм охин байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.  

Охины ээж ярихдаа "Миний охиныг хүчирхийлэл, хүний наймааны бүлэглэл авч явсан гэж бодож байна” ярьсан.

Тэр өдөр яг юу болсон бэ

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр. Жирийн л нэг байдаг өдөр. Тухайн өдөр Д.Сэржмядаг охин 12 настай төрсөн эгчийн хамт гэртээ хоёулханаа байжээ. Аав, ээж хоёр нь аймгийн төв орохоор явсан учир хоёр  охин нь гэртээ үлджээ. Тухайн өдрийн өглөө 12 настай эгч нь хичээлдээ явахад дүү нь гэртээ унтаад  хоцорчээ. Учир нь охины хичээл үдээс хойш ордог байж. Ингээд эгч нь хичээлээ тараад, эмнэлэг орчихоод ирэхэд  дүү нь хичээлдээ гарч явсан бололтой гэрээ цоожлоод явсан байжээ.  Тухайн өдрийн 13.30 цагт охиныг сургууль дээрээ харагдсан гэх мэдээлэл байгаа ч нотлогдоогүй. Харин охин  сургууль дээрээ очоогүй хичээлд явах замдаа л  сураггүй болсон бололтой. Тэр өдөр охин 11 цаг өнгөрч байхад ээжтэйгээ утсаар ярьсан ч утасных нь цэнэг дууссан учир тэгсхийгээд яриа дууссан аж.  Хичээлдээ явах гээд хувцас хунараа амсчихсөн гарч байхыг хөрш айлынхан харсан гэх мэдээлэл  бас байгаа. Харин  хичээлдээ хоцорч очсон учир багш нь ангид оруулахаас татгалзсан гэх мэдээлэл худлаа аж.

Тэр өдөр охины аав ээж Сайншандаас ирчихээд том охин руугаа залгатал "дүү алга болчихлоо” гээд уйлжээ. Ингээд эцэг эх хоёр "түргэн авч "  хавь ойр таньдаг мэддэг айлаасаа сураглаад эцэст нь 17.00 цагт Цагдаад мэдэгдэж эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.  Энэ мэтээс харвал  охиныг хайх ажиллагаа цаг алдалгүй эхэлсэн юм шиг байгаа юм.

Магадлалтай байх гурван хувилбар

Охин сураггүй болсон, ямар ч мэдээлэл зах сэжүүр байхгүй байгаа нь тус суманд хяналтын камерын хүрэлцээ муугаас их шалтгаалж байгаа аж. Тухайлбал, Зам-Үүд суманд арваадхан камер байдгаас ердөө хоёрхон нь ажилладаг гэдгийг орон нутгийн эх сурвалж мэдээлсэн юм. Хилийн боомт олны хөлийн газарт ийм байна гэхээр мөнөөх л Засаглалын хомсдол, хариуцлага, ажил үүрэгтээ эзэн байх шалгуур дутаж байгааг тод харуулна.

Охиныг  эрж хайх ажиллагаанд нийт 500 орчим бие бүрэлдэхүүн оролцож байна. Эх сурвалжийн мэдээллээр бол Замын-Үүд сумын бүх айл өрх, албан газар онгойдог бүхнийг нэгжиж самнасан бөгөөд жорлон бохир усны нүхийг ч орхилгүй шалгаж самнажээ. Ингэхдээ эрлийн хүрээг сумын төмөөс 15 км-ийн хүрээллийн алсаас эхэлж дотогш нь хумих чиглэлээр явуулсан аж. Ингээд ямар ч ул мөр сэжиг таамаг олоогүй байна.  

Анхны хувилбараар бол охин Замын-Үүддээ аль нэг газарт байж болзошгүй гэж үзэхийн хамт  урагшаа хил гарсан, эсвэл урдаас орж ирсэн хүмүүс авч явсан байх магадлалтай гэсэн гурван хувилбараар авч үзжээ.  Гэвч Замын-Үүдэд байхгүй байгаа нь тодорхой болсон учир  хил гарсан байх магадлалтай хэмээн шалгалт хяналтаа тийш нь илүү чиглүүлээд байгаа гэнэ.

Одоо охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, Нийслэл дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээллээд байна. Охины талаарх vнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 70527102 дугаарын утсанд хүлээн авч байна.

 Монголчууд ч бас охины эрлийн ажиллагаанд сайн мэдээ дуулдаасай гэсэн хүлээлттэй багйаа бөгөөд мэдээллийг нь 5 сая төгрөгөөр үнэлэн худалдаж авахаа Замын-Үүдийн цагдаагийн газраас мэдэгдсэн байгаа.

М.Нэргүй

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex