Мисс Х.Бадамгэрэл ”Манай үйлчилгээний салбарыхны харилцаа хандлага гэж ёстой хог”
Мисс Х.Бадамгэрэл миссүүд дундаа авьяас чадвар хийсэн бүтээснээрээ чамгүй дээгүүрт бичигддэг нэгэн. "Андра" академийн гүйцэтгэх захирал, топ модел бүсгүй харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр хүүхэд залууст сургалт явуулдаг тэрээр Монголын үйлчилгээний байгууллагуудын харилцаа, хандлага тал дээр тун чиг сэтгэл дундуур явдагаа илэрхийлээд авлаа. Тэрээр энэ тухай "Манай үйличлгээний салбарыхны харилцаа хандлага гэж ёстой хог. "AB Lounge" караоке үйлчлүүлэгчээ үнэн дорд үзэж дээр нь амнаас нь гарч байгаа үг болгон барьцаалсан хэгжүүн. Энэ өрөө нь бараг л зөвхөн томчууд авдаг урьдчилж мөнгө авч байж оруулна. Ийшээ дөрвөн хүн л оруулдаг, олон хүн оруулахгүй болор эдлэлтэй яасан яасан гэнэ үү. Тэгээд л тэгж ч болохгүй, ингэж ч чадахгүй, ердөөсөө болдоггүй юм, тэгэх ёсгүй л гэсэн хүн байна. Бүр үйлчилгээний соёл, үйлчилгээний ажилтны зөв хандлага гэж алга, айчихлаа. Сая саяар нь төлөх чадвартай хүмүүс биш болохоор AB мэтийн томчууд ордог газар дийлэхгүй юм байна өө. Үйлчилгээний ажил хийж байгаа бол ядаж инээмсэглэж сур. Гэгээрэх болтугай. Энэ газарлуу ахиж хэзээ ч зүглэхгүй" хэмээсэн байна.
Ж.Сондор
Эх сурвалж : ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.