Ерөнхийлөгчийн шахалтаар прокурор Н.Нямтайшир, Л.Чинбат тэргүүтэй “30 гэр бүл”-ийг шалгахаар болжээ

0
 

Ерөнхийлөгчийн шахалтаар прокурор Н.Нямтайшир, Л.Чинбат тэргүүтэй “30 гэр бүл”-ийг шалгахаар болжээ

 

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.
Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган  ажиллаж байна хэмээн Улсын Ерөнхий прокурорын газраас нийтэд мэдээллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд 30 гэр бүлийн тухай хамгийн их ярьдаг хүний нэг. Тэрбээр сүүлд л гэхэд УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс, "Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна” хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, "30 гэр бүл гэж үлгэр шиг юм ярьж байгаа. Тэр 30 гэр бүлийг одоо бүр өөрсдөө хайж ол гэж байгаа. Зандаахүүгийн Энхболдын толгойноос хайх уу, Х.Баттулгын толгойноос дотроос хайх уу юм уу” хэмээн ярьсан удаатай.

Түүнчлэн хэвлэлд мэдээлэгдсэнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьж байгаа 30 гэр бүлийн төлөөллийг "МАК”-ын Н.Нямтайшир "Гацуурт”-ын Л.Чинбат нар хувьдаа эзэмшиж байгаа уул уурхайн ашиглалтын лицензийн тоогоороо тэргүүлж байгаа болох нь ил болсон юм. Энэ утгаараа хуулийн байгууллага хамгийн түрүүнд сая нэр дурдагдсан хоёр эрхмийг шалгах нь тодорхой бололтой.

Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсныхаа дараа АТГ болон ПЕГ-ын удирдлагуудыг дуудаж уулзан 60 тэрбумын гэх хэргийг шалгаж, эцэс болгохыг үүрэгдсэн байдаг. Энэ дагуу ч прокурорын байгууллагаас АТГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж хэргийг шалгасан ч хэсэг хугацааны дараа уг гэмт хэрэг үйлдэгдсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэснээр асуудал намжсан байдаг.

Тэгвэл энэ удаад ч бас Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын ерөнхий газрын удирдлагуудад шахалт үзүүлсний хүчинд 30 гэр бүлтэй холбоотой уул уурхайн лицензийн асуудлыг тусгай ажлын хэсэг гаргуулан шалгуулахаар болсон нь энэ байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.

Жич: Монгол Улсад хамгийн олон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах хүмүүс байдаг ажээ.


Х.Онон

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex