МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ

73

 

МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ

 

МАН-ын Их хурал тун эгзэгтэй цаг үед хуралдаж байна. Нам доторх хурц хямрал, удирдлагууд хоорондын толхилцоон, түүнээс үүдсэн том хуваагдал, товчхондоо их шившигийн дараа цээжиндээ цэртэй ууртай гишүүд нь цуглаж буй нь энэ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд 65 суудал авсан тэр өдрүүдэд баяр бахдал нь багтаж ядан байсан МАН-д "дайсан” үгүй байв.

 

Улс төрийн том соёл үзүүлж сөрөг хүчин хүртэл гүн хүндэтгэлтэйгээр мэхийж байлаа. Ялалтын оргилуун дарс ямба хуваарилах ажлаар үргэлжлэх үеэс бага оврын үймээн самуун зохион байгуулах ажиллагаа эхэлсэн нь анзаарагдах болов. Энэ ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "үр дүнд хүрэх” төлөвлөгөөтэй байсан юм билээ. Учир нь "үймээн дэгдээгчдэд” ялалтын эздийг түлхэн зайлуулах ганц боломж үлдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал амсуулах явдал байсан.

Ингээд түүндээ ч хүрч намын дарга М.Энхболдын өмнөх амжилтыг арчиж ялагдлын эзэн болгов. Үүндээ хүч нэмж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг "Ордны хуйвалдаан”-ы аргаар түлхэн унагаснаар түүнийг зайлуулах шалтагийг нэмлээ. Одоо 65 гишүүнтэй бүлгийг хоёр хувааж чадсан тэр "алдарт” сүх, өнөөдрийг хүртэл МАН-ыг бүхэлд нь хоёр хувааж чадаад байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Намын даргын тамгыг гардах л дутуу байна. Гэхдээ түүнд өрсөлдөгчид, Намын даргыг сонгох эрх бүхий намын Их хурлын гишүүд түүнээс арай өөрөөр харж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд ил, далд болсон уулзалтуудаас харлаа.

Намын Их хурлын гишүүдийн дийлэнх нь аймгийн Засаг дарга нар болон МАН-аас Төрийн өндөр албанд томилогдон ажиллаж буй билээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Намын даргаар сонгогдоход нь дэмжиж саналаа өгөх бичигдээгүй "тэнсэнтэй” гэсэн үг. Харин яг одоогоор буюу өнөө өглөөний байдлаар бол МАН-ын Их хурлын гишүүд аль болох хүчээ нэгтгэж "эрсдэлтэй” нүүр тулъя гэсэн зоригтой болоод байгаа аж.

Тодруулбал, өнгөрсөн гурав хоногт МАН-ын даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдвол ямар гээчийн дарамт шахалт, улс төрийн соёлгүй, бүдүүлэг, "ширэнгэн ойн зарчим” дор ажиллаж 2020 оны сонгуультай золгохоор хоног тоолон хүлээх вэ гэдэг тэр бүүдгэр ирээдүйг ярилцаж ийм байдалд хүрэхгүй байх гарцыг тооцоолжээ. Энэ гарц нь Ж.Мөнхбат тэргүүтэй хэсэг улстөрч "шинээр нам байгуулъя, яадгийм” гэсэн зоримог боловч эрдэлтэй шийдвэр бөгөөд удтал ярилцсаны дүнд эрсдэл хийхэд алдах юмгүй гэсэн шийдэлд хүрчээ.

МАН-ын Бага хурлын үеэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход түүнд хууртаж хайрцаглагдаж байсан хүмүүсээс ч цөөнгүй нь энэ зоримог шийдэлд саналаа нэгтгэсэн байна. Шалтгаан нь өнгөрсөн 50 орчим хоногийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлд итгэлд үлдээсэн мөр нь хийж бүтээсэн ажил гэхээсээ илүү ерөөсөө л нам доторх "дажинаа” үргэлжлүүлсээр байсан явдал гэж тэд үзжээ.

УИХ-ын чуулганы танхимд, УИХ-ын дарга, МАН-ын даргыг ч үл тоомсорлон хэрүүл хийж, нэгэн цагт "Хэрэг эрхлэх газрын дарга аа”, "Намын ерөнхий нарийн бичгийн дарга аа” гэж явсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг элдвээр дуудаж шоронд хийнэ гэж хүртэл хашхичиж суусан тэр Ерөнхий сайдыг Намын дарга болгож суудлыг нь бэхлэх нь хэр аюултай вэ гэдгийг Намын их хурлын гишүүд "эрх мэдэл өөрсдийнх нь гарт” байгаа энэ гурван өдөр эргэцүүлжээ. Тэр ч байтугай "Ерөөсөө 65-ын бүлэг яагаад хоёр хуваагдав. Хэн хуваав” гэдгийг ч хэлэлцсэн байна.

Ц.Нямдорж гишүүний "сэрэмжлүүлэг” мэт телевизээр яриад байгаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болсон МАН-ын Удиирдах зөвлөлийн хуралд гүйж орж ирээд "Би Шадар сайдын ажлаа өгнө” гэчихээд хаалга саван гарч явсан тэр өдрөөс үү. Эсвэл түүний "Херо” студийн найруулагч Б.Баатартай ярьсан бичлэгээс ойлгогддогоор Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний талд ажилласан үеэс үү.

Ямар ч байсан тэр өдрүүдэд "У.Хүрэлсүхийн хүмүүс” хэдийнэ "хайрцаглагдчихсан” байв. Улмаар Засгийн газрыг унагасан. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид нүдэндээ итгэмгүй тийм эмгэнэлт жүжгийг нүдээр үзэж "шоконд” орж байлаа. Үргэлжлэл нь өнөөдрийг хүртэл эвлэхгүй байгаа МАН-ынхны өнөөгийн дүр зураг. Шүүх, цагдаа, прокурорыг өөрийн тал болгосон сөрөг хүчнийхэнд ердөө л ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд "атгуулчихаад” намын нөхдөө шоронгоор айлгаж байна. Ийм даргатай хаа хүртэл явж, 2020 он хүртэл хэдийгээ шоронд хилсээр явуулж, хэн хэн МАН-ыг удирдах гээд байна вэ.

Ийм л сэтгэлзүйтэйгээр өнөөдрийг хүртэл хоног тоолон бачимдаж явсан МАН-ын Их хурлын гишүүд энэ өглөөг угтаж байна. Өнөөдөр л У.Хүрэлсүхийн гарт намаа өөрсдийн гараар атгуулбал маргаашаас түүнд шүүмж хэлэх нь байтугай дараагийн Их хурлыг хуралдуулъя гэсэн нь хүртэл "дайсан” нь болно. Тиймээс айсуй дарангуйллын аянгыг зайлуулах ганц арга нь нэг бол У.Хүрэлсүх л биш бол хэнийг ч атугай Намын даргаараа сонгох, эсвэл МАН-аас нам төрүүлэх явдал гэж үзэж байна.

Тэртэй тэргүй хуваагдсан намаа тусад нь гаргаж шинэ нам төрүүлж гэмээнэ хагалан бутаргах биш харин ч намаа аварсан хэрэг болно гэдгээ ч намын дунд болон анхан шатныхантайгаа зөвлөлдөөд ирсэн бололтой.

Ийнхүү МАН У.Хүрэлсүх гэдэг даргатай болох, эсвэл Ж.Мөнхбат нарын байгуулсан шинэ нам төрөх гэсэн аль нэг замыг сонгосноор энэ удаагийн Их хурал түүхэнд үлдэх нэгэн шинэ сонинтой болж өнгөрөх нь. Хүчирхийлэл л хүчирхийллийг төрүүлдэг гэдэг энэ буюу.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

73 сэтгэгдэл
:

tordoo, toriin tusheeddee itgeh itgeh itgel ugui bolloo!!!!! ailiin hatavchid shurgalsan muusain hulgaich nar hoimort garhiig sanaalj muu sanaa ni bielelee olj ard tumen bidniig munhruulj oorsdiin erh ashigaa guitselduulj bn odoo taslan zogsooh tsag ni bolson

hvrelsvh tur tvmniihuu tuluu ywaj chadah hvn bishshdee tvvnd zuwhun mungu l heregtei

iim uxshirsen ajil xiix gejdee urz jootuu Xurelsux ee, oor zuil sedeechdee mal aa

:

Hurelsuh uls tord gemt heregtnuudiig orulj irj bn

:

Хүрэлсүх дарга болж чадахгүйээ угаасаа МАН-ыг Хүрэлсүх удирдах байтугай нэг нэгээр нь зодож нүдэж хөөж туусаар байх болно

:

муу хүнд эрх мэдлийн амт мэдрүүлж ёстой мухар үхэрт худаг бүү үзүүл гэхч болсон юм Эрх мэдлийн хэмжээгүй шуналтан Хүрэлсүн АН тай нийлж намаа самарсан хүн Энэ хүнд намаа өгч болохгүй ЦЭРГИЙН ДЭЭД /БХИС/ төгснөөс хоош нэгч бизнёс наймаа арилжаанд яваагүй хүн хаанаас ийм баян болчих воо Хадгаламж банкны 14 тэрбум.

муу хүнд эрх мэдлийн амт мэдрүүлж ёстой мухар үхэрт худаг бүү үзүүл гэхч болсон юм Эрх мэдлийн хэмжээгүй шуналтан Хүрэлсүн АН тай нийлж намаа самарсан хүн Энэ хүнд намаа өгч болохгүй ЦЭРГИЙН ДЭЭД /БХИС/ төгснөөс хоош нэгч бизнёс наймаа арилжаанд яваагүй хүн хаанаас ийм баян болчих воо Хадгаламж банкны 14 тэрбум.

:

хүрэлсүхийг дэмжээд байгаа хүмүүс өөрсдийгөө юу хийж байгаагаа мэдэж байгаа байлгүйдэ улс орон нийгэм эдийн засгаа сайжруулах биш зүгээр л өөрсдийн амь амьдрал мөнгө чухал гээд бодоцгооцон иймэрхүү хүмүүс зөндөө л байгаа өөр өнцөгөөс хармаар байна аа

:

Яг үнэн Хүрэлсүх амь насаа хайхрахгүй гэчихээд хэлсэндээ хүрсэнгүй давхар дээлийг улам давхарласан Хурц яав 60 тербум таг офшор бүр байхгүй гмэт Эрдэнэбатыг солих хэрэггүй байсиймаа

:

iim bj xurelsux law bishshuu

:

Н ЫГ ДУУРАЙЖ ХЭД ХУВААГДДАГ БОЛЖЭЭ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ АН ЫНХАН БАС ХЭД ХУВААГДААД ФРАКЦ АЛТ МӨНГӨН ЖИГҮҮР Ч ГЭЛҮҮ СОНИН НЭРТЭЙ ЖИГҮҮР УРГУУЛААД З ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ БАЙСАН САНАЖ БАЙНА ОДООГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАС ХЭН НЭГНИЙХЭН ЖИГҮҮР БАЙСАН ДАА ХУВААГДАХ ЧИНЬ АН ААС УГШИЛТАЙ ШҮҮ ДЭЭ МУУ ЮМ ДУУРИАХТАЙ ГАРАМГАЙ МАНАЙХАН ДОР НЬ ГҮЙЦЭТГЭЭД ӨӨР НАМЫН ХООЛ БОЛЖ 2020 ОНЫ УРХИ ШҮҮ ДЭЭ ТОДОРХОЙ САЙН БОД ЭРХЭМҮҮД ЭЭ

:

Hurelsuh garval dood uy zaluucuuda hen ch bsh blgon 20oniig yriadch hereggu bs ylagval shuud australia ruu alga boloh bz

:

Хvрэлсvх ч амбицтай нехер дее.Толгой хоосон нударгаар асуудал шийдэх сонирхолтой.Худлаа чанга дуугаар бурна.Их дээрэлхvv хоолой сонсогдоод байдаг юм .1 сар боллоо юу хийв.

:

xurelsux lav bish shuu bypxan mine ene xunees aij bn

:

Hvrelsvhiig buudjih sdaa

:

Хүрэлсүх эрх мэдэлд хүрэх гэж УИХ ын хэсэг гишүүдтэй хуйвалдаж засгийн газараа унгаасан одоо намын дарга болж зууны түүхтэй намыг бутаргах саннрхал хийж байх шиг байна энэ энэ хүнд намын жолоог бариулж болохгүй байх шүү чалчаад үг бүү хадгалуул,тэнэгт хутга бүү бариул гэдэг үгийг санаарай.

:

Хүрэлсүх эрх мэдэлд хүрэх гэж УИХ ын хэсэг гишүүдтэй хуйвалдаж засгийн газараа унгаасан одоо намын дарга болж зууны түүхтэй намыг бутаргах саннрхал хийж байх шиг байна энэ энэ хүнд намын жолоог бариулж болохгүй байх шүү чалчаад үг бүү хадгалуул,тэнэгт хутга бүү бариул гэдэг үгийг санаарай.

Haynhyrvaa gishvvn garjuul olon ym oorchlogdoh bhaa hvrelsvh yu ch hiihgvdee hudlaa gar

:

Даргалуулмааргүй байнаа улам хагалган бутаргах болноо Хүрэлсүх чинь хагалган бутаргах чадвартай хүн шүүдээ

:

Haynnhyrwaag gemjij bna aa. Namaa huwaaj taltsuulsan hvnd dahij tiim vildel hiihgvi geh batalgaa bga yumuu ... sursan yumiig suraar orooj bolohgvi gedeg dee...

Намынхаа нөхдийн хормой доогуур шургаж Эрдэнэбатын засгийн газрыг нураасан нам доторхи нам зүүний хүчний намын тэргүүн Хүрэлсүх одоо ардын намын толгойг авахаар санаархаж байна.

Эв эеийг хичээцгээеээ монгол эх орноо хамгаалцгаая

Аргагүй ээ, эд нар ууган намын түүхэнд байгаагүй шившиг тарьсан доо. МАН-ын жирийн гишүүд халаглаж, АН-ынхан магнай хагартал баярласан тэр хагарал МАН-ын рейтингийг шалд нь унагаалаа. Намынхан хатуу хариуцлага тооцох ёстой

:

Хүрэлсүх луйвардхаа л байчих л даа

:

Uls tord unench hun alga hudal huurmagaar duuren hurelsuh bur avah ymgu uls torch

:

Эмээ Өвөөгий минь нам нэг бол сэргэ Эс бөгөөс хуваагдаж байхаас Нэг мөсөн сүйрсэн дээр Хүрэлсүх болон бусад гишүүд хуваагдвал НЭГ мөсөн 2 өөр нам болгоорой Тэгээд МАН гэж байсан гэсэн түүх үлдсэн дээр

:

Ж.Мөнхбатын зөв. У.Хүрэлсүх МАХН-г МАН-МАХН гэсэн байдлаар хоёр хуваасан, АН-тай хамтран нийлж МАН-н ЗГ-г анх удаа огцруулсан, МУЗасгийн газрыг анх удаа 100% давхар дээлтэй болгосон, Анх удаа УИХ-н танхимд ерөнхий сайд УИХ-н гишүүнийг балмад байдлаар даарч доромжилсон, ёс зүйн доголдолтой......

:

Хүрэлсүх төрөөрр шургалсан гэмт хэрэгтнүүдээ зайлуулчихвал хамаа алга юу хүссэнээ хий

:

Хүрэлсүх төрөөрр шургалсан гэмт хэрэгтнүүдээ зайлуулчихвал хамаа алга юу хүссэнээ хий

:

Намынхаа нөхдийн хормой доогуур шургаж Эрдэнэбатын засгийн газрыг нураасан нам доторхи нам зүүний хүчний намын тэргүүн Хүрэлсүх одоо ардын намын толгойг авахаар санаархаж байна.

:

Ene udaa Hurelsukh hudlaa l daaa yaaj ch bodson uneheer shunal n diildehgui hun. Haynaa bol iluud shunadaggui dutuug nuhdug hun tiimees haynaa n garsan deer deee

:

Хүрэлсүх ингэж илийрч байхаас Зүгээр АН намдаа оролдоо юун Дарга болох вэ чааваас

:

tiim ym bolhguui bha HAYN gishuun grh n todorhoi

:

одоо тарааж бутарсан намаа аврах гарц бол Хаянхярваа гэдгийг гишүүд эрх биш мэдэх биз

Хүрэлсүх эрх мэдэлд хүрэх гэж УИХ ын хэсэг гишүүдтэй хуйвалдаж засгийн газараа унгаасан одоо намын дарга болж зууны түүхтэй намыг бутаргах саннрхал хийж байх шиг байна энэ энэ хүнд намын жолоог бариулж болохгүй байх шүү чалчаад үг бүү хадгалуул,тэнэгт хутга бүү бариул гэдэг үгийг санаарай.

:

Энэ сонгуулийн үр дүнгээс хамаарч шинэ нам байгуулах эсэх нь шийдэгдэх байхдаа тэхдээ ер нь бол бүх зүйлээ хийгээд эхэлчихсэн байхлгүй

:

Hzee shiidver n garah vee haynhyrwaa zaaval garnaa

:

ahmaduud n zuw setgeltei mungu ugaahgvi ard tvmendee eeltei nambandaa ulamjilaa aldaj buruu utltsguuj bj namin ner hvnd unaglaa shvv


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex