Маргаан хагалах талбар

0

Өчигдөр эхэлсэн эрх баригч хүчин болох МАН-ын XXVIII Их хурал олон нийтийн анхаарлыг туйлын их татаж байгаа юм. Үндсэн хуулиар төрийн эрхийг барих дээд байгууллага нь Улсын Их Хурал хэмээн заасан боловч үнэн хэрэгтээ улс төрийн нам болоод удаж буй. Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн чухал шийдвэрийг төрийн эрх барьж буй улс төрийн хүчин хэлэлцэж, шийдэж ирсэнтэй холбоотой. Өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноо, амжилтаа дэнслэхээр цугласан тус намын 1309 төлөөлөгч Соёлын төв өргөөнд хуралдаж, намынхаа бодлого, чиглэлийг шүүн хэлэлцэв. Хурлын эхэнд тус намын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж, амжилт, алдаа оноо бүхнийг хуваалцах ёстой хүний нэг гэдгээ онцоллоо.

Хайнааг хагалж чадвал засаг тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялалт байгуулах хэмжээнд удирдан ажиллаж чадаагүй, өөрөө нэр дэвшсэн ч годройтсон тул намын даргын хувьд улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж улс төрийн илтгэлдээ дурдав. Гэхдээ "Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон улс төрийн увайгүй хэрэг явдлын уршгаар манай намд үл ойлголцол, талцлын жавар тачигнаж эхэлснийг нуух хэрэггүй. Засгийн газрыг огцруулах асуудал намын бүлэг, Удирдах зөвлөл, Бага хурал, Их хурал гээд шат шатны байгууллагаараа дамжиж, асуудал өрнөсөн бол хэнийг ч буруутгах аргагүй. Хуваагдал талцал үүсэхгүй, манай нам нийгэмд муухай харагдахгүй байх байлаа” хэмээн шүүмжлэлтэй, бас харамсангуй хандлаа. Их хурлын эхний өдөр намын дүрмийн шинэчлэлээ хэлэлцэв.

Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн өөрчлөлт оруулахаа намын дүрэмд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд онцлов. Тэрбээр "Найман чиглэлээр 50 гаруй зүйл, заалтыг өөрчилж байгаа. Нэгдүгээрт, шийдвэр гаргах түвшинд намынхаа анхан шатны гишүүдийг оролцуулдаг байх зохицуулалт хийнэ. Хоёрдугаарт, Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгана. Тухайлбал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 29 хүртэл гэж оруулсан. Гуравдугаарт, хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгасан. Улс төрийн намын санхүүжилт хаалттай байна. Үүнийг дагаад авлига хээл хахууль авдаг гэж яригддаг. Өнөөдөр МАН-ын санхүүжилтийн үйл ажиллагааг журамд оруулж, тэрхүү журмыг Бага хурлаар баталснаар намын санхүүжилт ил тод нээлттэй болох нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн намын гишүүдийн ёс зүйтэй холбоотой шинэ бүтцийг шинээр оруулж ирлээ” гэв. Мөн Удирдах зөвлөлийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах зохицуулалтыг шинээр оруулж өгчээ. Тус намын гишүүд, ялангуяа УИХ-ын нэр бүхий зарим гишүүний тарьсан хэл амнаас үүдэн хамгийн их анхаарал татаж буй нэг асуудал нь Ёс зүйн хороо юм. Өнгөрсөн XXVII Их хурлаас Хяналтын хороонд дээрх чиг үүргийг шилжүүлсэн ч энэ удаад бие даасан бүтэц байгуулахаар зорьжээ.

Ингэхээс ч аргагүй хэмжээнд хүртэл тус намын зарим нөхөд цадигаа алдсан юм. Энэ талаар тус намын дарга М.Энхболд "Төрийн болон намын өндөр албан тушаалд очиж буй хүмүүстэй ажил хэргийн хийгээд ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулдаг, буруу зүйл хийсэн нь тогтоогдсон бол хатуу хариуцлага тооцдог болох, буруугаа хүлээдэг, олон нийтээс уучлалт гуйдаг ёс зүйг хэвшүүлэхэд чиглэсэн дүрмийн маш нарийн, хатуу зохицуулалтыг хуульд нийцүүлэн хийх ёстой” гэлээ.

Анхаарал татаж буй нэг асуудал нь Ёс зүйн хороо

Дашрамд дурдахад, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тус намд үүссэн талцал хуваагдал, маргаан мэтгэлцээнийг хагалах талбар нь энэ удаагийн XXVIII Их хурал байх учиртай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус намд өрнөсөн дотоод "зодоон” Засгийн газраа огцруулахад хүргэж, эцэстээ намын даргын сунгаагаар ийнхүү үргэлжилж байна. МАН-ын дарга хэн болохоос хамаарч улс төр хийгээд улс орны ирэх хоёр жил буюу 2020 оны сонгууль хүртэлх үйл явцыг урьдчилсан байдлаар зураглаж болох юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтвортой байдал ч намын эрх мэдлийн хуваарилалт хэний гарт шилжихээс хамаарч буй. УИХ дахь 65-ын бүлэгт албан бусаар байгуулагдсан 32, 33-ын бүлгийн хайнааг энэ удаагийн Их хурлаар хагалж чадвал төр засаг цаашид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм хэмээн найдаж буй. МАН төрийн эрхийг барьж буй бол МАН-ын эрхийг хэн барих эсэх асуултын хариу өнөөдөр эцсийн байдлаар тодорно. Урьдчилсан байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, тус намын гишүүн Н.Дэмбэрэл, Г.Майцэцэг нар намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Их хурлын 1309 төлөөлөгчийн хамгийн олон санал авч чадсан нь эрхэм намын даргаар сонгогдож, гишүүдийнхээ итгэлийг өвөрлөн Монгол Улсын төлөө ханцуй шамлан ажиллах учиртай.

Б.Даваатогтох

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex