Баячуудын хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийг илчилсэн эмэгтэй "Бридж" Д.Ганхуягийн охин уу?
Тэрээр өөрийгөө УИХ-д гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан юм. Нийгэмд хүчирхийлэл хар тамхи зэрэг ёс бус үйлдлүүд шил шилээ дараа гарч байгаа энэ үед Urelee bayaraa гэх хаягтай энэ охин өөрийг нь болоод дүүг нь хэрхэн хүчирхийлж байсан тухай ч дурслаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу түүний 16 насны төрсөн өдрөөр хамт явсан нөхөд нь ууж байсан зүйлд нь мансууруулах бодис хийж хүчирхийлжээ. Үүнээс гадна түүний дүүд ч яг энэ маягаар хүч хэрэглэж байсан тухай охин ярьлаа. Уг бичлэг цацагдсанаас хойш охинд маш олон дарамтууд ирж бичлэгээ устгахыг шаардаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.