ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ ӨСЧЭЭ
Цөөхөн хүн амтай манай улсын хувьд хар тамхи гэдэг үхлийн аюул дагуулах том асуудал. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэр тусмаа өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах ургамал хэрэглэж байгаа нь аюулын харанга дэлдэхэд хүргээд байна. Манай улсад 2014 оноос хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 346 эрүүгийн хэрэгт 520 хүнийг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулнаас 252 хүнд холбогдох 169 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.