"Монгол ялсан", У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон 2017 оны онцлох үйл явдал /цуврал/

0

Цуврал /эхний хэсэг/

1.Ерөнхийлөгчийн сонгууль

Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжиж, шинэ "Үндсэн хууль”-аа баталснаас хойш 7 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ 2017 онд болсон нь оны хамгийн гол үйл явдал болох нь дамжиггүй юм.

Энэ сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж хоёр дахь шатны санал хураалтаар АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Сонгуульд саналаа өгөх сонгогчдын идэвх хангалттай байсан ба "цагаан сонголт” буюу хэнийг ч дэмжээгүй сонгогчийн тоо 100-аад мянгад хүрсэн юм. Энэхүү сонгууль нь өмнөх зургаан сонгуулиас хамгийн "хар” хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их мөнгө тараасан онцлогтой сонгууль болсон. Сонгуулийн гол онцлог нь анх удаа хоёр шаттай болсон явдал.

"Хар сонгууль” 

Урд өмнөх сонгуулиудаар өрсөлдөгчид нэгнийгээ харлуулдаг л байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль-2017 бол арай л дэндүү их хар технологи ашиглан явагдсанаараа онцлог боллоо. 

Тухайлахад АН-аас нэр дэвшигчийн сонгуулийн пиарчид МАН-ын өрсөлдөгчийн эсрэг "хужаа”, 60 тэрбум болон бусад харлуулсан материалуудаар бөмбөгдсөн .

Мөн МАХН-ын нэр дэвшигчийн эсрэг Солонгос хүнээс 50 сая воны хандив авсан хэмээх бичлэг ч гаргаж ирсэн . Гэвч энэ 50 саяын асуудал эдүгээ ч нэг тийш болоогүй байна.

ХЗДХ-ийн сайд болон бусад УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаар энэхүү 50 сая нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар зориуд хийсэн зүйл байсан бололтой.

"Мөнгө тараасан” сонгууль 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэг гол онцлог нь сонгогдод тараасан мөнгө байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-ын нэр дэвшигчийн сонгуулийн ажилтнууд Говь-Алтай аймагт тэрбум гаруй төгрөг жипэнд ачиж яваад баригдсан. 

Мөн одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй Л.Гансүх Дорноговь аймагт мөн 300 гаруй сая төгрөгтэй явж байгаад баригдсан . Гэвч эдгээрийг сонгуульд ажиллагсдынхаа цалин хэмээсээр өнгөрсөн билээ.

Тэгвэл олны дунд АН, МАН-аас нэр дэвшигчид аймаг орон нутгийн болоод нийслэлийн сонгогчдод мөнгө тараасан тухай яриа хүчтэй тархаж байлаа .

Хоёр шаттай сонгууль 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн 3 нэр дэвшигчээс эхний санал хураалтаар хэн нь ч олонхийн санал авч чадаагү й. Тиймээс АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явуулж Х.Баттулга 600 гаруй мянган сонгогчийн санал авч ялалт байгуулсан юм.

2.У.ХҮРЭЛСХИЙН ЗАСГИЙН ГАЗАР

Монгол улс шинэ Засгийн газартай болов. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар асар их хэрүүл тэмцлийн дунд байгуулагдсан. Гэхдээ энэ удаа улстөрийн нөхцөл байдал УИХ-д үнэмлэхүй олонхи суудалтай МАН-ыг Засгийн газраа солихоос өөр аргагүй байдалд хүргэсэн юм.

Энэ тухай эхлээд өгүүлэх ёстой байх. Ж.Эрдэнэбатын "мэргэжлийн” хэмээх Засгийн газар яагаад унасан, яагаад шинэ Засгийн газар байгуулагдах болов гэдгийг өнгөрсөн жилийн үйл явдлуудаас эхлэн авч үзэх ёстой юм.

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж 65-уул парламентад сонгогдсон. Тэрхүү ялалтын үр дүнд байгуулагдсан Засгийн газар анхнаасаа л хүч муутай байлаа .

Учир юу гэхээр Засгийн газрыг ялсан намын дарга биш харин улстөрд крандуулж гарч ирэгсдийн нэг тэргүүлсэнтэй холбоотой юм. Түүнээс биш анхнаасаа ялсан намын дарга М.Энхболд өөрөө Засгийн газраа тэргүүлээд ажилласан бол тэр өөрөө 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаа ч үү, үгүй ч үү .

Мөн үүний сацуу Ж.Эрдэнэбатын Засгийн газар намынхаа лидерүүдийн эсрэг тагнаж, чагнах ажиллагаа явуулж байсан гэх яриа бий. Ц.Нямдорж энэ тухай УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр хэлж сануулсаар ирсэн байдаг юм. Нэгэнт улстөрийн нам тэгээд эрх баригчийн хувьд сонгуульд ялагдсаны хариуцлагыг удирдагад байгаа хүмүүс нь, эрх баригч намын нэрээр Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд нь хариуцлага хүлээх учиртай.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хариуцлага тооцох санал гаргаж огцруулснаар Шадар сайд асан У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар тодорсон.

У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын гишүүн биш учир танхимаа хүчтэй байлгахын тулд Засгийн газрынхаа бүх гишүүдийг УИХ-аас томилуулсан Түүний Засгийн газар 100 ч хоноогүй байгаа учир сайн мууг нь хэлэхэд хэцүү. 

Ямартай ч Засгийн газрын гишүүд 2017 оныхоо төсвийг тодотгуулж, 2018 оны төсвөө хугацаанд нь батлуулж, өөрсдөө гадна, дотно явж ажиллаж байгаа нь харагдаж байна. Харин ажлынх нь үр дүнг 100 хоног, хагас жил, бүтэн жил болоод үнэлж дүгнэхэд оройтохгүй билээ.

3. МАН-ЫН 28-Р ИХ ХУРАЛ 

Өнгөрсөн 2016 оны хоёр сонгуульд ялсан МАН энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь шинэчлэл хийхээс аргагүй байдалд хүргэсэн.  МАН-ыг ийнхүү муухай харагдуулагсад нь 60 тэрбумынхан байсан. 

Төрийн албыг мөнгөөр үнэлэн зарах гэсэн хэмээх уг бичлэг бүр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө задарсан ч энэ удаагийн сонгуулиар амжилттай ашиглагдсан юм.

Муу дээр муу, муухай дээр улцсан гэгчээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 2016 онд үнэмлэхүй ялчихаад хэтэрхий их хариуцлагаас хойш суух мэт Засгийн газрыг удирдалгүй УИХ-ын дарга болсон нь ч ялагдах нэгэн шалтгаан болсон нь энгийн үнэн.

Тиймээс ч М.Энхболд сонгуулийн маргааш өөрөө огцрохоо, намынхаа Бага, Их хурлуудаа хуралдуулахаа мэдэгдсэн билээ. МАН-д ялагдлын дараа сайн дурын хөдөлгөөн, холбоод олноороо гарч ирж Их хурлаа нэн яаралтай хуралдуулахыг шаардсан ч 11 дүгээр сарын сүүл хагаст л хурал нь хуралдсан.

11 дүгээр сарын 20-нд нээгдсэн МАН-ын Их хурал бүтэн гурав хоног өдөр шөнөгүй хуралдаж намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулснаас гадна намынхаа даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томилж, намын Бага хурлаа өргөтгөн 369 гишүүдтэй болгон тэднийгээ сонгон баталсан. 

МАН-ын 211.000 мянган гишүүнийг төлөөлж намын XXVIII Их хуралд 1283 төлөөлөгч сонгогдон хуралдаа ирсэн. Тэдгээрийн 696 нь буюу 53.2 хувь нь Их хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байсан юм.

Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Төлөөлөгчдийн 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд,514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан,419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүн намын ахмад, дунд, залуу үеийхнийг бүрэн төлөөлж намын залгамж холбоог илэрхийлж чадсан гэж үзсэн юм.

Намын даргын сунгаанд У.Хүрэлсүхтэй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа өрсөлдсөн. Энэхүү 28 дугаар Их хурал нь МАН дахь хагарал тэмцэлд цэг тавьсан гэж шинэ дарга нь мэдэгдсэн хэдий ч үнэхээр тийм эсэхийг цаг хугацаа л харуулах нь ойлгомжтой. 

4.Б.ХУРЦЫН ТОМИЛГОО 

Монгол улсын парламент хуйгаараа нэг генералаас айж хүссэн албанд нь томилоод байна.  Харин энэ томилгоог эсэргүүцсэн ХЗДХ-ийн сайд, УИХ-ын 22 гишүүд асуудлыг бараг 2 сар гацаасан. Энэхүү томилгоо эхлэхээсээ өмнө ч асар их хэл ам дагуулсан.

ТЕГ-ын дарга хошууч генерал Б.Хурц өнгөрсөн 10 дугаар сарын 26-н гарч ирэн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн эсрэг мэдэгдэл хийснээр эхэлсэн юм.

Ц.Нямдорж сайдыг Б.Хурц С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах бүрэлдэхүүнийг удаа дараа сольж будлиулсан болон "Увс”-ынхан болох Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нартай хамтарсан бүлэглэлтэй, Эрдэнэт үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн. Г.Алтангийн хэргийг хаалгаж, баримтыг нь шатаалгасан гэв.

Мөн Б.Хурц "Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу. Энэ хэргийг бид буцаж шалгасан. Энэ хэргийг бид нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү” гэж мэдэгдсэн юм.

Ц.Нямдорж сайд хариуг нь барьж, "Зул бөхөхийнхөө өмнө бамбарлаж асдаг. Тэр л болж байна. Би УИХ дээр хэлсэн, нам дамжсан бүлэглэлийн гар хөлийг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц. Солигдохоо мэдээд хэвлэлийн хурал хийж байна.

Цаана нь маш том бүлэглэлийн нөгөө хүмүүс байж байгаа. Ц.Элбэгдоржийн үед хуулийнхан толгой дээр гарсны илрэл өнөөдөр Б.Хурцаар илэрлээ. Харин ч Б.Хурц хэвлэлийн хурал хийж, өөрийгөө илчиллээ” гэсэн билээ.

Түүнээс хойш хоёр сар уг асуудлыг яриагүй өдөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Үүнээс зургаа хоногийн дараа Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, БНСУ-д элчин сайдаар явуулахаар Засгийн газар шийдэх нь тэр.

Ингээд УИХ-ын байнгын хороогоор уг томилгоог ярихын өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын тухай олон ноцтой баримт, мэдээлэл дэлгэв. Гэсэн ч Б.Хурцыг Элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өргөн барьснаар 11 сарын 15-нд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо асуудлыг хэлэлцэж дэмжсэн.

Мөн өдөр Ж.Батзандангийн Б.Хурцыг томилохтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын дараах гишүүд дэмжиж гарын үсэг зурсан бичгээ өргөн бариад байлаа.

Тэдгээр нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Н.Амарзаяа, Т.Аюурсайхан, Б.Болорчулуун, Ц.Гарамжав, Б.Жавхлан, С.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Г.Солтан, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Х.Баделхан, О.Батнасан, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар.

Энэ өдрийн байнгын хорооны хурал дээр Б.Хурц, Л.Болд гишүүнийг "Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу?” хэмээсэн.

Харин маргааш нь уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр оруулж ирэхэд Хуралдаанд оролцсон байгаа гишүүдийн 63,3 хувь нь хойшлуулах хүсэлт гаргаснаар Б.Хурцын томилгоог хойшлуулсан юм.

Энэ саналыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын гишүүд гаргасан. Мөн өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөртөө болон гэр бүлдээ төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын даргад өгсөн байна.

Түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор яригдаж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц хутгалж чадна гэснээс гадна "Орон дотор чинь хүнээр хорлуулж чадна шүү, аятайхан байгаарай” хэмээн заналхийлсэн гэв.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн УИХ-ын чуулган дээр "Сонсголыг нь хий. Тэр Б.Хурц муу, муухай зүйлийг хэлээд Солонгос явчихаж болохгүй. Сонсголоор мэдэж авч байж, буруутай этгээдэд нь хариуцлага тооцож төр цэвэр болно. УИХ-ын Тамгын газраас сонсголтой холбоотой хачин тайлбар хийчихээд тойроод яваад байх юм. Сонсголоор бүгдийг мэдэж авдаг байж, иргэд зөв сонголт хийнэ. Хэдэн зуун сая төгрөгт нэр холбогдсоныг цэвэрлэх юм бол сонголт. Цэвэршье гэвэл асуудлаа ярьдаг, бүтцээ ажиллуулдаг. Бүтцээ зөв бүрдүүлдэг байх ёстой” гэсэн.

11-р сарын 20-нд Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай C1 телевизээр "Цензургүй яриа" ярив. Түүнээс долоо хоногийн дараа С1 телевизээр сэтгүүлч Д.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой "Цензургүй ярилцлаа”. Сайд Б.Хурцын өөрийнх нь тухай ярьсан бүхнийг худлаа хэмээн няцаасан юм.

Ийнхүү үргэлжилсэн асуудлаар УИХ нээлттэй хэлэлцүүлэг хийсэнгүй. Харин УИХ-ын гишүүд нээлттэй хэлэлцүүлэг л санаачлан хийлээ.  Гэвч б.Хурц БНСУ-д Монголыг төлөөлөхөөр УИХ-аас "виз”-ээ аваад байна.

О.Хуяг

Үргэлжлэл бий...


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex