Мөнгө олох мөлжүүртэй арга-Утаа

0

220292-10012018-1515547345-927054795-ZgmМөнгө амархан олмоор байна уу… Ахиу ашиг олчих амар арга хаана байна, тэнд үсчиж явдаг иргэн Б ийн асууж байна. Өнгөрсөн жил албан тасалгааны агаар цэвэршүүлэгч зарж байсан тэрбээр ирэх жилүүдэд автомашины утааг саармагжуулах төхөөрөмж борлуулж азаа үзэхээр зэхэж байна. "Catalytic converter” буюу автомашинаас ялгарч буй утааны хорт бодисыг саармагжуулдаг төхөөрөмжийг жолооч нар андахгүй. Тэгвэл танил маань урд хөршөөс ийм төхөөрөмж импортлоод, эх орондоо борлуулахаар шийдчихэж.

Энэ ч учиртай. Учир нь ирэх онд уг төхөөрөмжийн эрэлт өснө гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа юм. Яагаад гэвэл уг төхөөрөмжийн эрэлтийг хүчээр өсгөх эрхзүйн зохицуулалтыг төрийн зарим түшээ хүчтэй зүтгүүлж буй. Саяхнаас саарал ордны нэгэн гишүүн нийслэлийн тээврийн хэрэгслийн "catalytic converter”-ийг шинэчилж, агаарын бохирдлыг бууруулах арга замыг судлаад эхэлжээ. Энэ санаагаа удахгүй УИХ-аар хэлэлцүүлж, хууль болгохоор зориг шулуудчихсан яваа юм байна.

Утааг бууруулах нь өөрөө бизнес болчихоод байна

Хэрэв нийслэлийн нийтийн тээврийн утааг бууруулах энэ төсөл урагшилбал иргэн Б-гийн бизнес цэцэглэх учиртай. Ингээд өмнөх итгэл төгс хариултыг нь батлан, "catalytic converter”-ийн эрэлт огцом өсөхөөр байна. Албан мэдээллээр нийслэлд 339 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.

Эдгээр тээврийн хэрэгслийн "catalytic converter”- ийг шинэчлэхээр болбол үүнийг дагаад төдий хэмжээний төхөөрөмжийн эрэлт үүснэ. Энэ төрлийн нэг төхөөрөмж дунджаар 200-400 мянган төгрөгийн үнэтэй гэж тооцвол ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн зах зээл эрхзүйн зохицуулалтыг даган бий болох юм. Ирэх саруудад "Утаагүй автомашин” төсөл хэрэгжээд эхэлбэл бүү гайхаарай. Энэ бол иргэн Б, төрийн түшээ гээд хэсэг нөхдийн хамтран хэрэгжүүлэх гэж буй бизнес. Одоо харин ганц асуулт үлдэнэ. Ингэлээ гээд нийслэлийн агаарын чанар өөрчлөгдөх үү.

Одоогоор энэ талын судалгааг албан ёсоор хийгээгүй байгаа. Гэхдээ ашиг авчрах нь тодорхой хэмээн Иргэн Б хариулж байна. Инээдтэй бас эмгэнэлтэй ийм нэгэн төсөл ирэх саруудад УИХ-ын босго давж магадгүй нь. Хамгийн харамсалтай нь энэ төсөл сүүлийн 10 гаруй жил утааны эсрэг хэрэгжүүлсэн бодлого тодорхойлогчдын тэмцлийн нийтлэг төрх юм. Ийм хөнгөн хуумгай, тооцоо судалгаагүй, ашиг хонжоо харсан, зарим бизнес эрхлэгчдийн аманд багтаж утаатай тэмцсээр ирсний нэг баталгаа. Ерөөсөө манай бодлого тодорхойлогчид агаарын чанарыг бус ашиг харсан хувилбарыг сонгосоор ирсэн.

Эцэст нь агаарын бохирдлыг бууруулах нь овсгоотой бизнес эрхлэгч, увайгүй албан тушаалтнуудын хэтэвчээ түнтийлгэдэг шалгарсан арга болон хувирчихсан. Улаанбаатарын утааны гамшиг Монголын хамгийн мөлжүүртэй бизнес болсон. Учир нь утаанд эргэлдэж байгаа мөнгөн дүн толгой эргэмээр хурдан өссөөр байна. Төр засаг ч төсвийн мөнгийг гар таталгүй утаанд цацаж, мөнгө угаасаар. Монгол Улс агаарын бохирдолтой эрчимтэй тэмцэж эхэлсэн 2008 оноос хойш улсын төсвөөс 147 тэрбум төгрөг, олон улсын байгууллагуудаас 100-гаад сая ам.долларын санхүүжилтыг утаатай тэмцэхэд зарцуулжээ.

Засаг болгон утааг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч агаарын бохирдол буурах бус улам л нэмэгдсэн. Утааны эсрэг өрнөсөн бас нэг ажил болох "Утаагүй зуух”- жуулах төслийн хүрээнд 2011- 2015 онд улсын төсөв, "Цэвэр агаар” сангийн татаастай үнээр нийт 175 мянган зуух тараасан. Нийт гэр хорооллын өрхийн 97.6 хувь нь ийм зуухтай болсон гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас мэдээллээ. Агаарт ялгаруулж буй бохирдлын 80 хувийг "үйлдвэрлэж” байгаа гэр хорооллын өрхүүд утаагүй зуухтай болоход улсаас 68 тэрбум төгрөгийн татаас өгчээ. Урдаа "утаа” гэсэн нэртэй төсөл, хөтөлбөр бүр тэрбумаар хэмжигдсэн өртөгтэй.

Төртэй зэрэгцээд иргэд ч агаарын бохирдлоос амь нас, эрүүл мэнд, гэр бүлээ хамгаалахад гар татахгүй байна. Өрх бүр эрвийх дэврийхээрээ утаанаас хамгаалж байгаа. Зах зээлийн хуулиар эрэлт өсөх хэрээр бизнес идэвхжинэ. Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн нэг жилд 27 хувиар нэмэгдсэн гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээлсэн.

Утааны эсрэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт үржихийн хүрд шиг өссөөр

Мөн өнгөрсөн оны есдүгээр сараас хойш утаагүй шахмал түлшний үйлдвэрлэлийн чиглэлээр гурван компани бизнесээ эхлүүлжээ. Бас амны хаалт, агаар цэвэршүүлэгчийн эрэлт хэрхэн өсөж буй нь нийслэлийн иргэдийн нүдэн дээр ил байгаа. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улс сүүлийн нэг жилийн хугацаанд найман сая гаруй ам.долларын амны хаалт, 12 мянган ширхэг агаар цэвэршүүлэгч импортолсон байна.

Энэ нь 2016 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт. Үүнийг ойлгосон бизнес эрхлэгчид утааны эсрэг бараа бүтээгдэхүүнээ банкны зээлээр борлуулж эхэлсэн. Агаар цэвэршүүлэгч дотоодын томоохон цахилгаан барааны дэлгүүрүүдэд дунджаар 100 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх үнэтэй байна. Ийнхүү утааны эсрэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт үржихийн хүрд шиг өссөөр.

Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс бизнес эрхлэгчид ч уушги хамгаалах эм, цай үйлдвэрлэж, худалдаад эхэлчихэж. Мөн аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл чацарганы ундааны борлуулалт 50 хувь хүртэл өсдгийг үйлдвэрлэгч компани нь онцолсон юм. Мөн "Сонгдо” эмнэлэг бүх амьсгалын замын өвчний шинжилгээний багц санал болгож байна. Тэрчлэн эмийн бизнес эрхлэгчид утааны эсрэг тусгай тасаг хүртэл байгуулаад амжжээ.

Товчхондоо, утаа "татуулсан” бизнес газар авлаа. Утаа ашиг олох хамгийн таатай амттай талбар болон хувирчихаад байна. Утааны эсрэг, агаарын бохирдлыг бууруулна, хамгаална гэсэн итгэл дагуулсан үг, уриа, лоозонг өлгөж аваад, борлуулалтаа өсгөж буй нь цөөнгүй. Олон жил ярьж буй утаа, угаар улиг болоогүй, харин ч мөнгө угаах ухаалаг арга болон хувирлаа. Хатуухан хэлэхэд, утаатай тэмцэх ажил дорвитой үр дүнд хүрсэнгүй.

Утаанд зарцуулсан мөнгө жил ирэх тусам нэмэгдсээр байхад утаа багасах биш, харин ч өсөөд байгааг өөрөөр тайлбарлах арга даанч алга. Уг нь үйлдвэржээгүй Улаанбаатарын агаарын бохирдлыг Бээжин, Мехико зэрэг хотын утаа нь хүхэр, мөнгөн ус, хүнцэл, тугалга мэтийг агуулсан үйлдвэрийн гаралтай, үхлийн аюултай утаатай харьцуулахад бууруулах боломж бий. Гэвч утааг бууруулах нь өөрөө бизнес болчихоод байна. Үүний цаана тэрбум тэрбумаар тоологдсон, гадна, дотны мөнгөний урсгалыг удирддаг эрхмүүд буй.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex