Утааг устгах 196 тэрбум төгрөг салхинд хийсчээ

0

Манай улсын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Бохирдлыг бууруулахад  2011-2015 онд нийт 196.2 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэсэн ч утаа амьсгалын болон зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болсон хэвээр, олон өвчний үүтгэл нь утаа гэдгийг эмч нар онцлон тайлбарласан.

 

Зөвхөн агаарын бохирдол, утаанаас болж жилд 130 хүүхэд, 1400 насанд хүрэгч элдэв өвчнөөр өвчилж, нас барж байна гэсэн судалгааг Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Канадын Саймон Фрайзерийн сургуультай хамтран гаргажээ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүн амын тэргүүлэх өвчлөлд агаарын бохирдлын шалтгаант өвчлөл тэргүүлж байгааг онцолсон байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд "том” тоотой хөрөнгө зарцуулсан утаатай тэмцэх төсөл, хөтөлбөрүүд үр дүнд хүрээгүй, өвчин үүсгэгчийг нь  устгаж дөнгөөгүй гэсэн үг. Үндсэндээ дээр дурдсан 196 тэрбум төгрөг салхинд хийсчихсэн гэж хэлж болохоор юм.

"Том” тоотой хөрөнгө оруулалт гэдгийг тодруулбал, 2011-2015 онд улсын төсвөөс нийт 108.9 тэрбум төгрөг, олон улсын зээл тусламжаар 87.2 тэрбум төгрөгийг утаанд зарцуулжээ. Бүр нарийвчилбал:

  • 2011 онд "Цэвэр агаар сан”-аас 31.74 тэрбум төгрөг
  • 2012 онд Улсын төсөв, "Цэвэр агаар сан”-аас нийтдээ 38.7 тэрбум төгрөг
  • 2013 онд 23.4 тэрбум төгрөг
  • 2014 онд 10.2 тэрбум төгрөг
  • 2015 онд 5.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот дахь гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахын тулд бүрэн шаталттай зуух нэвтрүүлсэн. Дараа нь түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан агаарт бохирдол бага ялгаруулдаг түлшээр сольсон. Уг төслийг Мянганы сорилтын сангийн дэргэдэх "Цэвэр агаар” төсөл, Дэлхийн банкны дэргэдэх "Улаанбаатар цэвэр агаар” төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлсэн. Ингэхдээ Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4.5 сая ам.доллар, "Жайка” хамтын ажиллагааны байгууллагаас 2.7 тэрбум төгрөг, нийт 87.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.  Үүн дээр Засгийн газрын 108.9 тэрбумыг нэмбэл 196.2 тэрбумыг зөвхөн утаа, агаарын бохирдолд  зарцуулсан байна.  Ийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч урагштай арга олоогүй өдийг хүрчээ.

Өмнөх засгийн удирдлагууд сугалаагаар шинэ суурьшлын бүс үүсгэсэн. Энэ нь эргээд агаарын болон хөрсний бохирдол үүсэхэд нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  Улмаар нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 60-70 хувь нь гэр хорооллын бүс болсон гэдгийг ч хэлэв. Улсын нийт хүн амын 60 хувь нь буюу үндсэн бүртгэлтэй 1 сая 350 мянган хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Үүнээс нийслэлийн гэр хороололд 41 мянга 650 өрх амьдарч байгаа бөгөөд эдгээр нь төвлөрсөн дулаан бохирт холбогдоогүй айл өрх юм. Өөрөөр хэлбэл 3300 айл зуух галлаж, жилд 600 гаруй мянган тонн нүүрс түлж байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн тодорхой хувьд нь  нүүрс, түлээ худалдан авч чаддаггүй халамж шаардлагатай иргэд байдаг аж. Улмаар орлогогүй иргэд дугуй шатааж, хог хаягдал зэргийг түлдэг байна. Энэ нь  агаарын бохирдол нэмэгдэх гол хүчин зүйл болсоор буйг нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэлж байна.

Энэ жил агаарын бохирдолд зарцуулах 5 тэрбум төгрөг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын багцад улсын төсвөөс суусан. Энэхүү хөрөнгийн 80 орчим хувийг Засгийн гзарын гаргасан шийдвэрийн дагуу шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд зарцуулах аж. Өөрөөр хэлбэл цахилгаан үйлдвэрлэж буй байгууллагад нөхөн төлбөр хэлбэрээр олгоно. Харин үлдсэн 2.2 орчим тэрбум төгрөгийг хог хаягдал түлдгээс болж их хэмжээний агаарын бохирдол үүсгэж буй амьдралын баталгаажих түвшин доогуур өрхүүдэд сайжруулсан зуух, түлээ, түлш хэлбэрээр зарцуулах тухай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэв.

Харин НИТХ-ын 2017 оны төсөвт агаарын бохирдолд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Мөн  Дэлхийн банкны санхүүжилтээр 7.4 тэрбум төгрөгийн ажил хийгдэх аж.

Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд хамгийн ихээр өртдөг судалгааг дээр дурдсан. Иймд НИТХ-ын МАН-ын бүлгээс байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг цэцэрлэг, сургуулийн дотоод агаарын чанарыг сайжруулахад нэлээдгүй ажил хийхээр төлөвлөжээ. Агаарын бохирдол ихтэй гэр хорооллын орчимд цөөнгүй цэцэрлэг, сургууль бий. Эхний ээлжинд Дэлхийн банктай хамтран 200 гаруй цэцэрлэг, сургуульд дотоод агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулжээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун тэрбум төгрөгөөр утааг багасгаж чадаагүй. Харин энэ жил харьцангуй бага төсвөөр утаатай тэмцэх нь. Утааг огцом бууруулах боломжгүйг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга хэлсэн ч үе шаттай арга хэмжээ авч ажиллаж буй юм байна.

Нийслэлийн агаарын бохирдол 2012-2013 оны өвөл хамгийн өндөр гарчээ. Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол боломжит хэмжээнээс 7 дахин их байгаа гэсэн статистик мэдээ байна.

Г.Тэгшсүрэн


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex