Хүүхдийг WI FI сүлжээнээс хамгаалъя

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Bild könnte enthalten: 1 Person
 
Хүүхдэдээ гар утас өгч тоглуулах нь асар хортой гэдгийг бид бага сага ойлгодог болоод байна. Гадаад, дотоодын эрдэмтэд ч үүнийг сануулсаар.

Ялангуяа өдөрт дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр тоглуулах нь 3-5 насны хүүхдүүдийн хувьд хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжил нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах гээд олонсөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан.
Бага насныхан гар утасны тоглоомонд, сургуулийн насныхан, томчууд фэйсбүүкт донтох болов. Хүүхдээ 2-3 дуудахаас нааш хариулахгүй, дуу цөөтэй, хувиа хичээсэн болж хувирч байгааг нь гарт нь байгаа дөрвөлжин "робот”-той холбоотойг бид мэддэг.
Нэгэнт технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нийгэмд ухаалаг хэрэглээнээс татгалзах амаргүй. Гэсэн ч хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг аврахын тулд ямар нэгэн алхам хийхээс өөр аргагүй болоод байна.
"Шинэ Монгол”, 84, 93, 24 дүгээр сургуулийн удирдлагууд сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх журмыг гаргажээ. 
Энэ нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна. Олон улсад ч ийм туршлага багагүй байдаг. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк, Виржина, Мэрилэнд, Испанийн Кастилла Манча, Японы Айчи муж зэрэгт сургуулийн орчинд ухаалаг утсыг бүрмөсөн хориглосон байдаг аж.
Ухаалаг утаснаас илүү аюул тарьж мэдэх бас нэг асуудал байгааг бид төдийлөн анзаарахгүй байна. Энэ бол Wi-Fi буюу утасгүй интернетийн сүлжээ. Өнөөдөр хоолны газар, гээд Wi-Fi сүлжээ хаа сайгүй нэвтэрчээ. Бүр автобусанд, талбай дээр хүртэл үнэгүй интернэт бэлэн байна. Дээрээс нь айл бүрт гээд нэмчихье. Ерөөсөө бид энэхүү утасны интернэт сүлжээний учир замбараа нь олдохгүй их огтлолцол, хэрээсэн дунд амьдарч байна. Тэгвэл Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөө нь ухаалаг утаснаас илүү байж мэдэхээр байгаа тухай олон улсад ид шуугиж байна. Харин манайд энэ талаар нэгдмэл ойлголт, судалгаа, мэдээлэл өнөөдөртөө алга.
Олон улсын эрдэмтэд Wi-Fi сүлжээ нь ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой нөлөө үзүүлдэг гэж баталж, бичиж байна. Түүнчлэн мэдрэл, нөхөн үржихүйн өвчлөлд хүргэж, тархины үйл ажиллагааг удаашруулж, зүрхэнд дарамт үүсгэн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ.
Хүүхдийг WI FI сүлжээнээс хамгаалъя
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
top