Гар утас жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай нь нотлогджээ
Жирэмсэн эмэгтэйчүүдийг гар утас болон Wi-fi –гийн төхөөрөмжийг өөрөөсөө аль болох хол байлгахыг зөвлөжээ.
Соронзон орны ионжоогүй цацраг нь генетикийн түвшинд хүний бие махбодид хортойгоор нөлөөлж, үр зулбалтыг 50%-иар ихэсгэж байгааг эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Үүрэн холбооны антеннын ойролцоо аж төрөхөд ч мөн ийм аюул үүсдэг аж.
Хүн бүр соронзон орны цацрагт ямар нэг хэмжээгээр өртдөг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх нөлөөтэй байдгийг илрүүлсний дараа энэ нь жирэмслэлтэд хэрхэн нөлөөлдгийг судлахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөсөн байна.
Америкийн эрдэмтэд эмч нарын болгоомжлолыг нотложээ. Үүрэн холбоо нь АНУ-д үр зулбалтын шалтгаан болж байж болохыг тэмдэглэж байна. Калифорнийн судлаачид жирэмсний янз бүрийн үед байсан 913 жирэмсэн эмэгтэйн биеийн байдалд дүн шинжилгээ хийжээ.
Туршилтад оролцсон бүх эмэгтэй соронзон орны цацрагийн түвшинг хэмждэг багаж биедээ авч явсан байна. Ийнхүү цацрагт бусдаас их өртөж байсан хүмүүсийн хувьд үр зулбах эрсдэл 48%-иар их байжээ.
Халаасандаа гар утас явч явахгүй байх, иймэрхүү төхөөрөмжийг гэдсэндээ ойртуулахгүй байх, ядаж унтаж байхдаа We-fi-г салгаж байхыг эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөж байна.
Гар утсаар аль болох бага ярьж, цацрагийн нөлөөний түвшин ихэсдэг машин дотор гар утсаар ярихгүй байх хэрэгтэй гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.