Д.Сэржмядаг охин алга болоод 80 хонолоо
Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай бяцхан охин алга болсноос хойш хэдийнээ 80 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйгаагүй байна. Эрлийн ажил маш муу амжилтгүй байгаа гэхэд хэлсдэхгүй бизээ. Охиний ээжийг Б.Хоролмаа гэдэг тэрээр охиноо хайхаар бага охин, хүү хоёроо дагуулан Улаанбаатар хотод 01 сарын 17 ны өдөр ирсэн байна.Улаанбаатар хотоос хэргийг шалгахаар очсон цагдаа нар10, 11-р саруудад бүтэн ажиллаж ямар ч ул мөр, сэжүүр олоогүй бөгөөд тэд оны өмнө буцацгаасан байна. Одоо Д.Сэржмядаг охины хэрэг дээр Замын-Үүд сумын цагдаа нар ажиллаж байгаа юм. Охины ээж цагдаа нараас тусдаа Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн, Улаан-Уул сумын төвөөр явж хайсан байна. Энэ хугацаанд харамсалтай нь ямар ч сураг гараагүй байна. Д.Сэржмядаг охин 2017 оны 11 сарын 02 ны өдөр алга болсон бөгөөд 12.00 цагийг үед хашаанаасаа гарч байхыг нь хажуу айлын хүн харсан ба, мөн автобусны буудал дээр зогсож байхыг нь харсан хүн байгаа юм. Хамгийн хачирхалтай нь хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг энэ үеэр энэ хоёр хүнээс өөр хүн хараагүй ажээ. Д. Сэржмядаг охин дөрвөн хүүхэдтэй айлын гуравдахь охин байсан том эгч нь тусдаа гарсан бага эгч нь цочролд ороод хэсэгтээ хичээлдээ яваагүй харын түүний аав төмөр замд ажилладаг гэр бүлээ тэжээхийн тулд тэрээр сумандаа ажилаа хийгээд үлджээ.
Эх сурвалж Л.Дима Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.