ХЯТАД ЭМИЙН НУУЦ СҮЛЖЭЭ МОНГОЛ УРГИЙН ХЭЛХЭЭГ ТАСАЛЖ БАЙНА

0

ХЯТАД ЭМИЙН НУУЦ СҮЛЖЭЭ МОНГОЛ УРГИЙН ХЭЛХЭЭГ ТАСАЛЖ БАЙНА

 

-Эрэлт нь байгаа болоод энэ бизнесийн амь тасрахгүй оршсоор байгаа ажээ. Гэтэл эрүүл ахуйн стандартын баталгаагүй үр зулбуулах эм гадуур их хэмжээгээр худалдаалагдаж байгаагаас охид, бүсгүйчүүд хуурамч эмэнд хордож, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон-

"Эцэг, эх, гэр орноосоо хол байгаа оюутан охид хүсээгүй жирэмслэлтээс салахын тулд зах дээрээс нэг хятад эм авч уудаг. Энэ эмийг уухад үр зулбахгүй байна гэж үгүй” гэх яриа чих дэлслээ. Нэлээд хэд жилийн өмнө гадуур ийм яриа элбэг байсан. Бүр эм зардаг этгээдүүд ч ил цагаандаа гарсан байсныг МХЕГ, ЦЕГ хамтран таслан зогсоож байлаа. Гэтэл энэхүү замбараагүй байдал нөхөн үржихүй, эрүүл мэндийн мэдлэг хомс залуу охид, бүсгүйчүүдээс салаагүй бололтой.

Тиймээс үүнийг тодруулахаар "Нарантуул” захыг зорьсон юм. ёстой л нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байдаг энэ зах Цагаан cap дөхсөн болоод ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гадаа идэр есийн жавар тачигнаж байгаа ч ховор сонин бараа сэлт хайсан хүмүүс захыг л зорих аж. Бид ч хайсан юмаа олсон.

Захын хаалгаар ороод гутлын лангуунуудын хавиас "Эм авах уу. Найдвартай шүү" гэх үг сонсогдов. Лавшруулаад хартал нүүрээ битүү ороосон, ахимаг насны эмэгтэй "Найдвартай эм шүү. 50-д ав” гэчихсэн дөхөж ирсэн юм. Бидний хооронд ийм яриа өрнөсөн.

-Бараг cap гаруй болчихсон. Ууж болно биз дээ?

-Асуудалгүй ээ. Сөрөг нөлөө ч байхгүй. Зүрх, судасны өвчтэй байсан ч болно. Энэ хавиар 60-70 мянгатай л байгаа. Чи надаас 50-д ав.

- Хятадынх юм уу?

-Угаасаа урдаас л орж ирдэг. Тэгээд ч хятад эм илүү найдвартай. Чи авбал ав.

Бид хоёрын дунд ийм утга бүхий яриа хөөрөө болсны дараа эмийнх нь зургийг авах гэхэд нөгөө борлуулагч маань эсэргүүцэж, олны дундуур ороод алга болов...

Байдал нэг иймэрхүү. Эрэлт нь байгаа болоод энэ бизнесийн амь тасрахгүй оршсоор байгаа ажээ. Гэтэл эрүүл ахуйн стандартын баталгаагүй үр зулбуулах эм гадуур их хэмжээгээр худалдаалагдаж байгаагаас охид, бүсгүйчүүд хуурамч эмэнд хордож, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон. Бүр насан туршдаа үр хүүхэд төрүүлэхгүй болтлоо хохирох явдал ч гарсаар байгаа эмч мэргэжилтнүүд мэдэгдсэн.

Нөгөөтээгүүр хил гаалиар хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дээрх төрлийн эмийг хулгайгаар оруулж ирдэг иргэд нэмэгдсэн байна. Чанарын шаардлага хангахгүй хуурамч эмийг ихэвчлэн "Нарантуул" зах болон бусад томоохон захуудад хямд үнээр борлуулдаг сүлжээ бий болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлж байсан. Гэвч одоог хүртэл энэ төрлийн бизнес зогсохгүй, харин ч гар дээрээс борлуулагч иргэдийн арга улам нарийсаж байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хуурамч эмийн хор уршгийн талаар эмч мэргэжилтнүүдээс тодруулахад "Сүүлийн үед амьдралын боломж тааруу охид, бүсгүйчүүд хуурамч эм ууснаас үүдэн хордох, амь насаа алдах тохиолдол олон гарч байна. Өнгөрсөн онд гэхэд ийм тохиолдол 10 гаруй тохиолдсон. Ихэнх нь "Мизопростол", "Мидепристон" гэх нэртэй эм ууж хордсон байна. Дээрх эмүүдийг урд хөршид үйлдвэрлэсэн. Мөн үнийн хувьд хямд" гэсэн хариулт өглөө. Хамгийн гол нь, эдгээр эмнээс хордсон хүмүүс эмнэлэгт очдог ч оройтсон байх нь цөөнгүй аж. Тухайлбал, 2012 онд "Мизопростол” ууж ураг зулбуулах гэсэн эмэгтэй гэртээ ганцаараа байхдаа их хэмжээний цус алдсаны улмаас үхэх шахаж байжээ. 

Үр зулбуулах эмийн нөлөөнөөс болж жилд дунджаар 400 орчим эмэгтэй улсын эмнэлгүүдэд ханддаг. Ойролцоогоор тэдний 10 нь сав, өндгөвчөө авхуулдаг гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өнөөдөр хүсээгүй жирэмслэлтээс татгалзах нь хуулиараа иргэнд нээлттэй байдаг. Гагцхүү эрүүл мэндийн байгууллагад хандах уу, аль эсвэл ямар ч баталгаагүй үр зулбалтын эм сонгох уу гэдэг тэдний сонголт байдаг. Хатуухан хэлэхэд, энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой.

Гэвч энэ эмийг хууль бусаар борлуулж байгаа хүмүүс ч тэр, түүнийг нь авч хэрэглэж буй охид бүсгүйчүүд ч өндөр эрсдэл, аюул өөрсдөдөө болон ирээдүйдээ учруулж буйгаа ойлгодоггүй нь харамсалтай. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн онд эмийн хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр тусгай ажиллагаа явуулж, "Энэтхэг барааны дэлгүүр” нэртэй хууль бус наймаачдын сүлжээг илрүүлжээ.

Эмийн тухай хуульд зааснаар аливаа эмийг зөвхөн эмийн сангаар дамжуулж, эм барих зөвшөөрөлтэй мэргэжлийн хүн худалдахаар заасан. Гэтэл Энэтхэг барааны дэлгүүрийнхэн лангуун дотроо "Ходоодны эм" хэмээн борлуулж байсан гэдэг. Эмнэлгийн байгууллага бол энэ талаарх хор уршгийг иргэдэд чадах чинээгээрээ тайлбарлан ойлгуулахыг хичээдэг ч тусыг эс олдог аж. "Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-д хууль бус үр хөндөлт хийж, хүндрээд очсон тохиолдол сүүлийн жилүүдэд буурч байгаа гэдгийг дээрх эмнэлгүүдийн Чанарын албанаас мэдээлсэн. Гэвч амь насаа хохиролд учруулах, маш хүнд байдалтай очсон хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна.

Тиймээс Эрүүл мэндийн яам, БСШУСЯ зэрэг холбогдох байгууллагаас иргэдэд соён гэгээрүүлж, танин мэдүүлэх сурталчилгаа, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран, өргөн хүрээнд түгээх онц шаардлага тулгарч байна. Тэгэхгүй бол үүсэл гарал нь тодорхойгүй эм Монгол ургийн хэлхээг тасалсаар байх бололтой.


Өглөөний сонин
Р.Саруул


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex