АН ганхаж эхэллээ

0

АН ганхаж эхэллээ

Монгол Улсын улс төрийн түүхэнд нэгэн шинэ нам мэндлэв. Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 7-нд "Нийгмийн даатгалын нам” байгуулав. Гэхдээ цагаан цаасан дээр хараар бичиж, улаанаар тамгалж албан ёсных болоогүй ч огт ор хоосон зүйл бас биш юм. Ийм нам байгуулсан хэмээн олон нийт тодотгосны учир нь тухайн намын дотоод сонгуулиас эхлэлтэй. АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн эргэлтийн сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэх гардуулна. Энэ сарын 25-нд болох энэхүү сонгууль ээдрээтэй эхэлж, зангилаатай үргэлжилж байгаа учир олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. АН-ын дүрэмд ҮБХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн заасан нь сүр дуулиантай өрнөж буйн нэг шалтгаан байж болох юм. Тиймээс намынх нь гишүүд сурсан зангаараа эрх мэдлийн төлөө ротац буюу эргэлтийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь энэ болов уу. Өрнөж буй үйл явдлыг товчхон эргэн сануулбал, АН-ын Дотоод сонгуулийн хорооноос зарласан "хар жагсаалт”-д орж байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Бат-Үүл, Р.Амаржаргал, Сайханбилэг, Н.Батбаяр, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Ч.Энхтайван, Да.Ганболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, "Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй 123 хүн багтсан. 1990 он буюу төдийгөөс өдий хүртэлх хугацаанд АН-тай амьдралаа холбосон, намдаа төдийгүй олон нийтэд үнэлүүлж явсан эрхмүүдийн нэр яагаад урт дараалалд багтав. Тэднийг ямар шалтгаанаар ротацид оруулж хайрцаглав. Хэн нэгэн эрх мэдэлтний нөлөө 2020 оныг угтсан зориудын явуулга байсан юм биш биз. Үүнд намын үе үеийн гишүүд, олон нийт төдийгүй өөрсдөө ч намын удирдлага, сонгууль зохион байгуулж буй албан тушаалтнуудаас бодит хариулт нэхэж сууна. Тиймээс шат шатны байгууллагын төлөөлөл зохих хариултаа өгчээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Хамгийн сүүлийн байрт орсон нь эргэлтийн сонгуульд ордог дүрэмтэй. Манай намын бүх гишүүн дүрмээ мэднэ. Дотоод сонгууль намын дүрмийн хүрээнд л явж байгаа” гэсэн бол АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга "Гишүүд намынхаа дүрмийг гүйцэд уншиж танилцсан бол ийм зүйл болохгүй байсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн намын дэргэдэх байгууллага, Үндэсний бодлогын зөвлөл, хэрэг эрхлэх газрынхан нь тухайн гишүүний намын ажилд оролцсон байдал, татвараа төлсөн эсэхийг голлох шалгуур болгон тодорхой оноогоор үнэлсэн байна. Гэхдээ ротацид багтсан эрхмүүд үүнийг хангалттай, бодит зөв хариулт гэж үзэхгүй байгаад гол учир бий. Энэ нь ч зүйн хэрэг байж магадгүй юм. Жагсаалтад багтсан 100 гаруй хүнээс олны танил, намдаа нөлөө бүхий зарим эрхмийг жишээ болгон авч үзье.

Э.Бат-Үүл: Ардчилсан намыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон ажиллаж байсан. 1996, 2004, 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор шагнуулсан. Тэрбээр 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-ын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан, мөн өдгөө төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Товчхондоо, тэртээх 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл АН-тай амьдралаа холбож ирсэн нэгэн. Үүнийг хэлүүлэлтгүй хэн ч мэднэ. Ийм хүнээ ҮБХ-ны гишүүний татвараа төлөөгүй гэдэг шалтгаанаар АН түүний суудалд сонгууль зарласан гэнэ. Энэ нь Э.Бат-Үүл баатарт гутамшигт мэдрэмж хэдийнэ төрүүлсэн биз. Аль эсвэл Э.Бат-Үүл ҮБХ-ны гишүүний жилийн татвар болох гурван сая төгрөгийг үнэхээр төлөөгүй хэрэг үү.Үүнд олон хүн эргэлзэж байна. Багагүй хугацаанд томоохон албан тушаал хашиж явсан энэ эрхэмд ийм хэмжээний мөнгө байхгүй гэж үү, эсвэл олон нийтэд сайхан амлалт өгөөд түүнийгээ мартчихдаг шиг зүйл болов уу.
Р.Амаржаргал: Улс төрд идэвхтэй нэгэн биш гэдэг тодотгол нь үнэнээс хол зөрөхгүй. Тиймээс үүнд нь дөрөөлж намынхаа үйл ажиллагаанд идэвхгүй оролцдог гэж үнэлжээ. Тэрбээр хэд хэдэн удаа УИХ-д сууж, мөн Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
Х.Тэмүүжин: АН-ын үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Түүнийг нам нь л муухай харагдуулдаг болохоос угтаа бол зөв, сайн хүн гэж олон нийт тодорхойлдог. Учир нь, бусад төдийгүй өөрийн намын дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй. Тэр тусмаа АН-ын дотоод амьдрал, ардчилалд бий болж буй гажуудлыг хүчтэй шүүмжилдэг нэгэн.
Б.Баабар: "Чухам үнэнийг цөөн үгээр хэллээ” гэдэг шиг энэ эрхэм твиттер хуудсаараа дамжуулан "АН-аас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ” хэмээн жиргэсэн. Ерөнхийдөө 20, 30 жилийн үр дүнгээр биш 2017-2018 онд намынхаа үйл ажиллагаанд хэрхэн оролцсон байдлаар дүгнэснийг намынх нь удирдлагууд тодотгож байгаа. Өөрөөр хэлбэл, одоогийн удирдлагын үгнээс зөрдөггүй, жагсаал цуглаан, улс төрийн элдэв үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бол тэдний нэр жагсаалтад багтахгүй байжээ. Гэхдээ нөгөө өнцгөөс харвал 2017-2018 онд АН-ынхан гудамжинд жагсахаас өөр яг юу хийсэн бэ. ‘‘Журмын нөхдийнхөө дунд ажил, үйлсээрээ танигдаж байж улс төрд хол явна” гэж АН-ын удирдлагууд үзэж буйг үгүйсгэх аргагүй ч нийгэмд байр сууриа аль хэдийнэ эзэлж, олон нийтэд танигдсан улстөрчдийг татвараа төлдөггүй, намын ажилд оролцдоггүй гэдэг шалтгаанаар асуудал үүсгэж байгаа нь олон хүнд нэгийг бодуулж байна. Ямартай ч, энэ бол АН-ынхны дотоод зөрчил хурцдаж, эрх мэдэл, албан тушаал, зөөлөн сэнтийн төлөө тэмцэлдэж буйн тод илэрхийлэл. Улс төр сонирхдоггүй энгийн нэгэн бол АН-ын буюу цаад эзэн С.Эрдэнийн энэ найруулгыг шударга” хэмээн тодорхойлох ч үнэн хэрэгтээ тийм биш, 2020 оныг угтсан дэглэлт жүжиг гэдгийг "улс төрийн тогоо’’-ны сайн мууг ялгаж салгадаг хүмүүс хэлж буй нь үнэний ортой. Угтаа бол АН ганхаж эхэллээ. Суурь нь ганхсан барилга удаан тэсдэггүй. АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-НЫ гишүүдийн эргэлтийн сонгуулийн хүрээнд тэдний дунд өрнөсөн зөрчлийн талаар намынхан нь юу хэлэв.
 
ЭНЭ БОЛ ТОМ СУРГАМЖ
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:
-АН урьд нь Үндэсний зөвлөлдөх хороо нэртэй байхдаа 2010 оноос хойш долоон жилийн турш нэг ч удаа ротаци явуулаагүй. ҮЗХ-ны 228 гишүүн алдаа, оноо гаргасан ч дархан эрхтэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй хүмүүст хариуцлагыг тооцох, шинэ залуу үе орж ирэх үүд хаалга нь хаалттай байсан гэсэн үг. Намын ажилд ижил тэгш оролцдоггүй бол намын нэр бүхий лидер байгаад ч нэр хүнд нь унах нь байна шүү дээ. Энэ бол маш том сургамж. Аливаа намын гишүүн тухайн тойрог, харьяаллын намын гишүүддээ эхлээд танигдаж байж дараагийн буюу улс төрийн сонгуульд өрсөлдөх нь зүйтэй. Ер нь үзэл бодол нэгтэй намын журмын нөхөд дундаа ажил үйлсээрээ танигдахгүй байж цаашаа улс төрд хол явж чадахгүй. Яг үнэндээ манай намын нөхдийн нэг зовлон нь намынхаа дүрмийг гүйцэт уншдаггүй. Хэрвээ дүрмийнхээ ойлголтыг авчихвал өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан нь тодорхой.
 
ФРАКЦЫН ЗӨРЧЛИЙГХАЛАХ БОЛОМЖ НЬ ЭНЭ
АН-ын Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд:
 
-2016 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам ард иргэдээс маш том даалгавар авсан. Ялагдал бол нэгдүгээрт, Сонгуулийн хуулийн огцом өөрчлөлт. Хоёрдугаарт, Ардчилсан намын дотоод эв нэгдэл гэх мэт олон асуудалтай холбоотой. Бидэнд засах шаардлагатай зүйл байсан. Бидний "ах нар” эрх мэдэлтэй байх үедээ бие биеэ хууль хүчний байгууллагаар далайлгаж, бусармаг авир гаргасан. Хийх ёстой ажлаа ч хийсэн, хажуугаар нь зөрчил, тэмцэл их байлаа. Энэ байдлаас хаа хаанаа залхсан. Өнөөдөр өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дүрмээ биелүүлэхгүй, залуучууд нь дүрмээ биелүүлнэ гэвэл шударга биш. Хаагдмал, боогдмол байдлаар хэдэн хүн асуудлыг шийддэг, мөн фракцын зөрчлийг халах боломж нь энэ.
 
МУНДАГ ЛИДЕР ГЭДГЭЭР АСУУДАЛД ХАНДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ
АН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Түвшинтөгс:
 
-Ротаци буюу эргэлтийн сонгууль дүрмийнхээ хүрээнд захирагдаж явах ёстой. Миний ойлгосноор дээрх нэр бүхий эрхмүүд Бодлогын ерөнхий зөвлөл, АН-ын Хэрэг эрхлэх газраас оролцооныхоо дагуу зохих оноогоо авсан. Харамсалтай нь, Баянзүрх дүүргийн АН-ын хорооноос хоёулаа "0” гэсэн оноо авсан нь энэ удаагийн ротацид орох гол шалтгаан болжээ. Тиймээс энэ мундаг лидер, тэр өндөр албан тушаал хашиж байсан гэдэг өнцгөөр асуудалд хандахгүй нь ойлгомжтой.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex