АН-ынхан ҮЗХ-аа ч хуралдуулж чадахгүй сууна

0

АН-ынхан ҮЗХ-аа ч хуралдуулж чадахгүй сууна

 

Ээлжит сонгуульд их ялагдлыг хүлээсэн Ардчилсан намын удирдлагууд өнөөг хүртэл намдаа шинэчлэлийн салхи оруулсангүй. Үнэндээ тус намын батлахтай хүн бүр намынхаа шинэчлэлийг хүлээж, намын дараагийн дарга хэн байх вэ гэх асуултыг хайгаад багагүй хугацаа өнгөрчээ. 



Харамсалтай нь, тус намын дотоод зөрчил хийгээд хагарал нь шинэчлэлийнхээ анхны алхамаа ч хийж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд тус намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хэдэнтэй зарласан ч товлосон өдөр нь ирэхээр тодорхойгүй шалтгаан хэлж хойшлуулсаар "унтаа" байдалд шилжлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт хуралдуулах шийдвэрийг гаргаад байсан ч өмнөх өдөр нь Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаж, дахин хойшлуулах шийдвэрийг гаргасан билээ. Учир нь, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах нь илүү зохимжтой, одоогоор орон нутгийн сонгуульд бүх хүчээ дайчлан ажиллах нь зөв гэж үзжээ.Хэдийгээр намын Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэрийг гаргасан ч улс төрийн хүрээнийхэн, ялангуяа Ардчилсан намын батлахыг өвөртөлсөн хүн бүр хэд, хэдэн удаа хойшилсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг хүлээж байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл, тэд их ялагдал хүлээсэн Ардчилсан намд дотоод асуудлаас авахуулаад толгойноосоо хөл хүртлээ шинэчлэл хэрэгтэй байгааг ярьж, хэлж байсан. Харамсалтай нь, намынх нь өнөөгийн дарга нар дахин хойшлуулсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа ямар асуудлыг хэлэлцэж, ямар менежментээр улс төрийн үйл явдалд оролцохоо ч өнөөг хэр нь тодорхой болгоогүй байгаа юм. 

Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дахин сонгох байсан гэнэ. Учир нь, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат намынхаа үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас өөрийн хүслээр татгалзсан байна. Тэрбээр татгалзах болсон шалтгаанаа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хальт дурдаад өнгөрчээ. Тэгээд ч үүрэг гүйцэтгэгчийн албан тушаал намын даргын сонгуульд өрсөлдөх эрхгүй байдаг аж. Тиймээс л мань эр өөрийн хүслээр Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчийн суудлаас татгалзсан байна. Өөр нэг эх сурвалжийн ярьж буйгаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг дагаад Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг бас томилох асуудлыг хөндөж байжээ. 

Гэхдээ энэ бүхнээс илүүтэй намын дүрмээ шинэчлэх ёстой гэдгийг намын гишүүд ярьж, бүр шаардах болсон. Энэ ч утгаараа энэ удаагийн хурлаар намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг сөхөх байж. Хамгийн гол нь, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлын бэлтгэл ажлыг хэрхэн хангах тухай асуудлыг ч хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байсан гэнэ. Учир нь, намын Их хурлаар баталгаажих намын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанаас эхлүүлээд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Болд, Г.Батхүү нарын нэр ч яригдаж байгаа. Гэсэн ч аль нэг нь намынхаа гишүүдийн дунд санал нэгтэйгээр дэмжигдэж чадахгүй байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг хүн бүрт хүлээлт үүсгээд байгаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа эцэслэнэ. Гэвч яг хзээ хуралдаж, намдаа шинэчлэлийн салхи оруулах нь бүрхэг үлдлээ. 

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex