Хүүхдээ хөхүүлэх үедээ гар утсаа хол байлгаарай

0

Хүнээс өөр хэнд ч заяадаггүй хүүхдээ хөхүүлэх тэр агшин бол жинхэнэ ид шидийн үе. Учир нь хүүхдээ хөхүүлэх агшинд эхийн өнчин тархинд үүсдэг окситоцин хэмээх даавар эхэд хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог. Энэ үед эхийн сүү аяндаа хүүхдээ цадахуйц хэмжээгээр боловсорч гадагшилна.

 

Эх хүн хүүхдээ хөхүүлэхийн өмнө өхөөрдөж эрхлүүлэн, хөхүүлэх үедээ гол анхаарлаа бяцхан үрдээ хандуулж, эелдэг зөөлөн ярьж өөрийг нь анхаарч байгааг мэдрүүлж хөхүүлэхэд хүүхэд хөхөө хөхсөн болдог.
Хүүхдээ хөхүүлж байгаа эх хүн хүүхдээ энхрийлэн хайрлаж, хүүхдийнхээ нүд рүү харан ярилцах нь хүүхдээ хөхүүлэх хамгийн нандин агшин юм. Учир нь энэхүү харц хүүхдэд амар тайван, аюулгүй байгааг нь мэдрүүлэх түүнчлэн эхийн сүүний гарц сайн байхын түлхүүр билээ.
Таван жилийн өмнө эхчүүд хүүхдээ хөхүүлж байх үедээ хүнтэй юм ярих, өөр зүйл давхар хийх, телевиз болон ном сэтгүүл үзэх, утсаар ярих нь эхээс үрдээ харцаараа мэдрүүлэх хайр болон сүүний гарцыг багасгадаг тул эдгээрээс зайлсхий гэж зөвлөдөг байсан.
Харин өнөөдөр ухаалаг утас хэмээх хаана ч гэсэн бариад явдаг, эхийн харцыг бяцхан үрээс нь булаасан энэ зүйл хэзээний газар авчээ.

 

АНУ-ын Калифорни мужийн эрүүл мэндийн төвийн эхчүүдийн сэтгэцийн чиглэлээр дагнан ажилдаг сэтгэлзүйч Доктор Катин Кайниги хэлэхдээ "Эхчүүд хүүхдээ хөхүүлж байхдаа ихэвчлэн цахим мэдээллүүдийг уншиж, төрөл бүхийн мэдээллийг аван, харилцан санал бодлоо хуваалцаж цагийг идэвхтэй өнгөрөөж байна. Гэтэл эхийн харц хаана байна вэ?, хүүхдээ даваад дэлгэц ширтэж байна. Энэ нь хүүхдэд сөрөг нөлөөтэй” гэж бичжээ.

Иймээс та бүхэн дараах энгийн зөвлөгөөг анхаарч, хэвшүүлээрэй

 

1. Нэг гартаа хүүхдээ тэврээд, нөгөө гартаа утсаа барих байрлал бол аюултай. Хүүхэд хөхүүлэх үеийн байрлалаас сүүний гарц шалтгаална. Хүүхдийг тэврэхдээ толгой, биеийг нь нэг түвшинд, ээж хөхүүлэх талын гарын шуундаа хүүхдийнхээ толгой, хүзүү, бүх биеийг тулж тэвэрнэ;
2. Хүүхдээ хөхүүлж байх үедээ гар утсаа анхаарч харах нь аюултай байрлал. Хүүхэд хөхөндөө ойртсон хамар нь хөхний толгойн харалдаа, нүд нь хөхрүүгээ болон ээжрүүгээ харж байх. Мөн ээж нь хүүхдээ зөв хөхөж байгааг нь хүүхдийн доод уруул гадагшаа цорвойсон, эрүү хөхөнд шүргэсэн, завсаргүйгээр удаан, хүчтэй хөхөж байгаа зэргийг нь ажиглан мэднэ. Иймд ээжийн харц өөр зүйлд анхаарах ёсгүй;
3. Ээж та хүүхдээ хөхүүлж байх үедээ ухаалаг утсаа биеэсээ хол байлгаж, бүх анхаарлаа үрдээ зориулаарай.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.