Осолд өртсөн хүүхдийн 60 гаруй хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ
Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг Замын цагдаагийн газраас зохион байгуулан явуулж байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 60 гаруй хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ амь нас эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Та анзаарсан бол гудамжинд гараад хаашаа ч харсан хамгаалах бүсээ зүүсэн жолооч олон харагдана. Хэдий ч хажуудаа сууж яваа зорчигч болон үр хүүхэддээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшүүлсэн зүйл дутмаг байгааг анзаарсан байх. Эцэг эхчүүд бид нар хүүхдийнхээ хэрэглээ, мэдлэг боловсролд анхаарлаа хандуулдаг нь нууц биш.
Харин та хүүхдийнхээ аюулгүй байдалд хэр анхаарал хайр халамж тавьсан билээ гэдгийг бодож үзэх цаг нь болсон шүү. Мөнгийг хамаагүй зарцуулж чаддаг мөртлөө яагаад аюулгүй байдалд нь анхаараад жаахан мөнгө зарцуулж болохгүй гэж? Осолд орж амь нас, эрүүл мэндээр нь хохироосны дараа харамсаж ухаарч байснаас хүүхдээ тээврийн хэрэгсэл дотор зөв тээвэрлэж аюулгүй байдлыг нь хангаж хөдөлгөөнд оролцох нь эцэг эхчүүд та биднээс ихээхэн шалтгаалж байгааг анхаарах хэрэгтэй байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.