МОРИО ХАРАНХУЙ ШӨНӨӨР УРАЛДУУЛДАГ БОЛСОН УУ?

0

Монголын морин спорт уяачдын холбооноос /ММСУХ/ жил бүр зохион байгуулдаг "Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаан өчигдөр /2018.03.18/ Говьсүмбэр  аймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ. Гэвч жил бүр олны уур бухимдлыг төрүүлдэг тус уралдааныг  энэ жил ч мөн адил хэл ам тойрсонгүй. Уг уралдааны хөтөлбөрийн дагуу соёолон насны морь 14.30 мордож, 15.30 гараанаас гарч уралдан, 16.30 цагт барианд орох ёстой байжээ. Гэтэл 21.00 цагт уралдаан болж буй бичлэгийг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа байршуулснаар энэ асуудал олны дунд яригдах сенсаци болов. Харуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд хүүхэд, морио хайсан улс дүүрэн байсан бололтой. Уралдааны үеэр есөн хүүхэд унаж, гурван хүүхэд унажээ.

Бид энэ талаар лавлахаар ММСУЯХ-ны холбогдох утас руу хэдэнтэй залгаад утсаа авсангүй. Сүүлдээ уралдаан зохион байгуулагдсан Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Г.Батзамаас утсаар лавлатал "Энэ худал мэдээлэл. Уралдаан нар жаргахаас өмнө дууссан. Цахим орчинд тархаад байгаа бичлэгийн талаар мэдэхгүй байна. Зохион байгуулсан газраас нь асуу” гэсэн тайлбарыг ундууцангүй хэллээ.

Гэр бүл, Хүүхэд,Залуучуудын хөгжлийн газраас хурдан морь унадаг хүүхдүүдийн мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд үүнд 15000 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Зуны уралдаанд орон даяар 5600-7000 хүүхэд уралдаанд оролцдог бол өвлийн уралдаанд 300 орчим хүүхэд оролцдог байна.

Ойрын жишээ дурдахад "Дүнжингарав-2017” уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаж тэдний хоёр нь гэмтэл авсан байдаг. Уг нь уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн ч тэд уралдаанаа зохион байгуулсан. Мөн 2017 оны гуравдугаар сард Ховд аймгийн Дөргөн суманд болсон "Майдар эргэх ёслол”-ын үйл ажиллагааны үеэр үеэр хурдан морины уралдаанд оролцож байсан 11 настай хүү мориноосоо унаж хүнд бэртэл авч  гэмтлээ даалгүй нас барсан тохиолдол ч гарсан. 

Өвөл, хаврын цагаар хурдан морь уралдуулахгүй гэдэг асуудал өнөөдөр бүр харанхуй шөнийн хэрүүл болж хувирчээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex